Хятадын хараагүй тэрс үзэлтэн Чен Гуанчен 19 сарын турш гэрийн хорионд байсныхаа дараа оргож, Бээжин дэх Америкийн элчинд түр хугацаагаар орогносон. Тэрээр Вашингтон, Бээжингийн дипломат маргааны гол шалтгаан болоод байсан юм. Ням гаригт Чен гэр бүлийн хамт Америкт хүрэлцэн ирсэн байна. Түүнийг Нью-Йоркийн их сургууль дээр цугласан дэмжигчид нь угтан авчээ.
Чен туслалцаа үзүүлсэн Америкийн албаны хүмүүст болонХятадын засгийн газарт талархаж байгаагаа хэлсэн байна. Тэрээр ярихдаа "Хятадын засгийн газар нөхцөл байдалд тэвчээртэй тайван хандсанд үнэхээр баяртай байна, мөн манай эрх баригчид эрс шинэчлэлтүүдийг хийхийн зэрэгцээ нийгэмд шударга тэгш байдлыг тогтоож, ард түмнийхээ итгэл хүндэтгэлийг хүлээнэ гэдэгт итгэж байна" гэжээ.
Ченд тохиолдсон явдал олон улсын анхаарлыг ихээр татсан юм. Тэрээр Хятадын засгийн газрын "Нэг өрх-Нэг хүүхэд" бодлогыг эсэргүүцсэнийхээ төлөө хоригдоод байжээ.
Харин шинжээчдийн таамаглаж байгаагаар Хятадын засгийн газар Америктай тохиролцоонд хүрснийхээ дараа түүнийг гэр бүлийн хамт Америк руу явж, Нью-Йоркийн их сургуульд сурахыг зөвшөөрсөн байна.
Ченийг дэмжигч Регги Жон ярихдаа "Энэ бол миний амьдралын хамгийн сэтгэл хөдөлгөсөн өдөр, Чен Гуанчен бол Хятадын Ганди, түүнийг Америкт хүрэлцэн ирсэн үнэхээр баяртай байна" гэжээ.
Чен Нью-Йоркийн их сургуульд хуулийн чиглэлээр сурах аж.
Э.АМАР