УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаараа УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, Сонгуулийн ерөнхий хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газарт үүрэг өгөхөөр шийдвэрлэжээ. Сонгуулийн санал хураалтыг автомат машинаар тоолохоор болж, 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт суулгаад байгаа ч Сонгуулийн ерөнхий хороо автомат машин худалдан авах талд ямар ч ажил зохион байгуулалгүй өнөөг хүрчээ. Аль улсаас ямар автомат машин авах вэ гэдгээс шалтгаалж, горим тааруулах гээд нарийн ажлууд хийгдэх тул ирэх наймдугаар сард багтаан, энэ ажлыг нэг мөр шийдвэрлэх шаардлагатай гэж бүлгийн гишүүд үзсэн байна. Сонгуулийн шинэчилсэн хуулиар санал өгөх иргэдийн нэрсийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газар болон түүний харьяа байгууллагаас гаргах болж байгаа. Мөн санал хураалтыг автомат машинаар уншуулах болсонтой холбоотойгоор чиптэй үнэмлэх ашиглах шаардлагатай аж. Иргэдийн үнэмлэхийг цахимжуулах хүрээнд улсын төсөвт 11 тэрбум төгрөг суулгасан ч мөн л тендер зарлагдаагүй өнөөг хүрсэн аж. Тиймээс иргэдийг чиптэй үнэмлэхтэй болгох ажлыг ирэх наймдугаар сараас эхлүүлэх шаардлагатай гэсэн саналыг бүлгийн гишүүд гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрыг энэ чиглэлээр ажлаа шуурхайлуулах үүрэг даалгавар өгөхөөр болсон байна. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг холимог тогтолцоон дотроо пропорцианаль давамгайлах ёстой гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа хэмээн бүлгийн дэд дарга Л.Гантөмөр дахин мэдэгдлээ. Тодруулж хэлбэл, сонгуулийн тойргийн 50 нь пропорцианаль, 26 нь мажоритар байх ёстой гэж үзэж буй юм. Ингэхдээ 50-ийг намын нэрээр дугуйлах ёстой гэж үзэж байгаа ажээ. Мөн 50:26 дотроо шилжих бололцоотой гэж бас үзжээ.
Бүлгийн гишүүд Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Энэ хууль болоод хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төсөл батлагдвал малчдын банкны зээл, ахмадуудын тэтгэврийн зээлийг Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгээр төлөх бололцоотой болох аж. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд ч авсан зээлээ Хүний хөгжлийн сангаас олгох хувь хишгээр төлөх бололцоог нээгдэх юм байна.
Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн өөр нэг асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл байжээ. Орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор шинээр төмөр зам барихаар болж, энэ ажлыг Монголын төмөр зам компани гүйцэтгэхээр сонгогдсон. Гэвч төмөр зам барихад асар их хөрөнгө шаардаж буй учраас Монголын төмөр зам компанийн хувьцааны 49 хувийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалж хөрөнгө босгох тухай заалтыг Засгийн газрын зүгээс энэхүү тогтоолын хүрээнд оруулж ирсэн байна. Бүлгийн гишүүд тогтоолыг хэлэлцэхийг дэмжсэн бөгөөд зөвхөн дотоодын хөрөнгийн бирж дээр Монголын төмөр зам компанийн хувьцааны 49 хувийг арилжаалах бус гадаадын хөрөнгийн биржээр ч арилжаалах хэрэгтэй гэж үзжээ.
Г.Жаргал www.shuum.mn