logo
НАТО-гийн гишүүн улсууд Афганаас цэргээ гаргах нэгдсэн тохиролцоонд хүрлээ

НАТО-гийн гишүүн улсууд Афганаас цэргээ гаргах нэгдсэн тохиролцоонд хүрлээ

2012/05/23
НАТО-гийн гишүүн улсуудын төлөөлөгчид АНУ-ын Чикагод уулзаж Афганы асуудлаар ярилцсан. Талууд дараа жилийн дунд үе гэхэд Афганы хүчнийг өөрсдөөр нь аюулгүй байдлаа хангаж ажилладаг болгосны дараа холбоотны хүчин цэргээ гаргах тохиролцоонд хүрсэн байна. Цагаан Ордны тэргүүн Барак Обама уулзалтан дээр хэлсэн үгэндээ “Бид Афганистаныг засан тохинуулах үүргээ гүйцэтгэж Афганд явуулсан цэргийн ажиллагааг хариуцлагатайгаар өндөрлүүлэх эхний алхамаа тавилаа” гэсэн байна. Талууд 2014 он гэхэд холбоотны цэргийг Афганаас бүрэн гаргаж дуусахаар төлөвлөж байгаа. НАТО-гийн гишүүн улсуудын төлөөлөгчид Францын шинэ Ерөнхийлөгч Франсуа Олланд цэргээ Афганаас хугацаанаас нь өмнө буюу энэ оны 12 сарын 31-нд гаргах шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрч, шийдвэртэй нь эвлэрсэн байна. Энэ нь Холбоотны хүчний төлөвлөж байснаас даруй 2 жилийн өмнө цэргээ гаргаж байгаа хэрэг болж байгаа юм. Холбоотон улсууд дотооддоо иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгараад байгаа учир 2014 оноос өмнө нэмж цэрэг илгээх эсэх нь эргэлзээтэй байна. Барак Обама 2014 онд холбоотны хүчин цэргээ гаргах нь эрсдэлтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ Афганистанд тогтвортой байдал үүсгэх нь АНУ болон Европын холбоотнуудад хэрэгтэй, цаашлаад дэлхийн энх тайванд хэрэгтэй гэдгийг онцолсон байна. Тэрээр мөн цэргээ гаргасныхаа АНУ-ын эдийн засгийг өөд татах болон Афганистанд оруулж байгаа хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээ амласан байна. Исламад АНУ-ын цэргийн ажиллагаанд Пакистаны энгийн иргэд өртөж байгаад дургүйцэн НАТО-гийн хангамжийн цуваа явдаг замыг хаагаад байгаа. Хэзээ нээгдэх нь тодорхойгүй байгаа юм. 9 сарын 11-ний халдлагын дараа буюу 2001 онд эхлүүлсэн цэргийн ажиллагаа АНУ-ын дотоодод нэр хүндээ алдаж, иргэдийн дэмжлэг авахаа больсон. Холбоотон улсуудад ч ман Афганы цэргийн ажиллагаа нэр хүндгүй болоод байгаа юм. НАТО-гийн уулзалтын үеэр иргэд Афганы дайныг түргэн дуусгахыг шаардан жагссан байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш