logo
Трансжендер бүсгүй “Гоо бүсгүй шалгаруулах тэмцээн”-ийхээ талаар ярилаа

Трансжендер бүсгүй “Гоо бүсгүй шалгаруулах тэмцээн”-ийхээ талаар ярилаа

2012/05/23
Miss Universe Canada тэмцээний сүүлийн шатанд шалгарсан трансжендер буюу хүйсээ солиулсан Женна Талакова жил бүр зохион байгуулагддаг энэ тэмцээний шилдэг гоо бүсгүйн титмийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэмцээнийг зохион байгуулагчид түүнийг төрөхдөө эрэгтэй хүн байсныг нь олж тогтоосноор тэрээр цааш өрсөлдөх эсэх нь эргэлзээтэй болсон юм. Талакова трансжендер бөгөөд түүнийг угийн эмэгтэй хүн биш гэсэн үндэслэлээр хасагдах дээрээ тулж байсан юм. Албаны хүмүүс улмаар шийдвэрээ өөрчилж, түүнийг хүйсийн талаарх тодорхой шаардлагуудыг хангаж чадвал тэмцээнд оролцуулна гэж мэдэгдэж байсан. Гэсэн ч хүний эрх гэдэг утгаар нь түүнийг тэмцээнд оролцуулахыг зөвшөөрчээ. Женна Талакова Miss Universe Canada тэмцээнд орохдоо бүх хүчээ дайчлан ажилласан. Тэрээр өөрийгөө эрэгтэй байсан гэж хэлүүлэх дургүй. Мөн өөрийнхөө бага насны талаар хэнд ч ярьдаггүй нууцлаг нэгэн юм. Түүний өмгөөлөгч Глория Аллредийн ярьж байгаагаар тэр ямар байх хэн байх нь хамаагүй. Харин хамгийн гол нь тэр ямар амжилтанд хүрсэн нь чухал юм байна. Хүний эрхийн тал дээр амжилтанд хүрсэн, бусдад үлгэр жишээ болсон эмэгтэй гэж үзэж байна. Мөн эмэгтэйчүүдин эрхийг хамгаалах байгууллагын ажилтан Лия Эйчлерийн ярьснаар Женна Талакова эрх нь зөрчигдөж байгаа олон эмэгтэйчүүдэд үлгэр дууриалал болсон, хүндрэл бэрхшээлийг даван туулж гарч ирж чадсан эмэгтэй юм байна. Тэрээр 14 наснаасаа гормоны эмчилгээ хийлгэж, 19 насандаа хүйс солиулах мэс засалд орж байжээ. Талакова Тайландад трансжендер эмэгтэйчүүдийн дунд зохиогдсон гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцож байсан юм.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш