logo
APPLE болон SAMSUNG компаниуд маргаанаа шийднэ

APPLE болон SAMSUNG компаниуд маргаанаа шийднэ

2012/05/23
Apple компанийн Ipad хавтан аль хэдий нь дэлхийн хэрэгчдийг байлдан дагуулаад байгаа. Тэгвэл Өмнөд Солонгосын Samsung компанийн Галакси ч мөн Айплийн зах зээлд хүчтэй өрсөлдөж байгаа. Энэ 2 компани гар утасны зах зээлд бараг дангаараа ноёрхож, Nokia, Motorolla, Sony Ericsson зэрэг бусад үүрэн телефон үйлдвэрлэгчдийг зах зээлээс шахааад байгаа нь нууц биш. Ухаалаг гар утас болон дэлгэцтэй хавтангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа Apple болон Samsung компаниуд дэлхийн 9 улс оронд 30 гаруй үндэслэл зүйлээр бие биенээ хуулбарлалаа хэмээн шүүхэд гомдол гаргаад байгаа. Аль аль нь хууль зөрчөөгүй. Харин өрсөлдөгч нь оюуны өмчийн хуулийг зөрчиж байна гэж гомдол гаргаад байгаа юм. Гэхдээ Apple компани SAMSUNG-ийг өөрийнх нь бүтээгдэхүүнийг хуулбарлалаа гэж шүүхэд хандсан нь их байгаа юм. Уг 2 компани юугаараа холбогдож байна. Ижил төстэй зүйлүүд байна уу үгүй юу гэдгийг мэдэхийн тулд бүтээгдэхүүнүүдийг задалж үзэх хэрэгтэй. Жишээ нь Apple компанийн Ipad-ийг задлаад үзэхэд ихэнх чипс буюу микросхемүүд Samsung компанид үйлдвэрлэгдсэн байдаг. Samsung компани үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ ашгийн 15 хувийг Apple компаниас олж байна. Apple компани эд ангийн хувьд Samsung-ийн бүтээгдэхүүнээс хараат байна. Тэгэхээр 2 компани бие биенээсээ бүрэн хараат байна гэсэн үг юм. АНУ-ын хувьд Samsung-аас хараат байдлаа багасгахыг оролддог. Гэхдээ Apple-ийн эд ангийг Өмнөд Солонгосоос өөр улсаас авна гэвэл үнэ өртгийн хувьд нэмэгдээд явчихана. Хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын мэргэжилтэн Парк Ёон-жүВүүригийн ярьж байгаагаар Samsung компани Apple компанийн хүчтэй өрсөлдөгч гэж өөрийгөө хүлээн зөвшөөрдөг юм байна. Тиймээс ч Applе ямар л бүтээгдэхүүн гаргана дагаад өрсөлдөхүйц бүтээгдэхүүн гаргаж зах зээлд нийлүүлж байдаг байна. 2 компанийн бие биенээ хуулбарлалаа гэсэн маргаан эцэс төгсгөлгүй үргэлжлэх тул компанийн удирдлагууд уулзаж, яриа хэлэлцээр хийн, маргааныг шийдвэрлэхээр болсон байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш