УИХ-ын чуулганы тавдугаар сарын 22-ны Мягмар гарагийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар бодлогын чанартай хэд хэдэн чухал хууль, тогтоол баталсны дотор “Авилгатай тэмцэх газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хуралдаанд оролцсон 44 гишүүний 77,3 хувийн саналаар баталсан юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль УИХ-аас батлагдан гарснаар холбогдох хуулиуд, тухайлбал, Авилгын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, энэ тавдугаар сарын нэгнээс эхлэн дагаж мөрдөхөөр болсон билээ. Авилгын эсрэг хуулийг сурталчлах, авилгатай тэмцэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах, мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулахыг таслан зогсоох, албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, мэдээ, мэдээлэл түргэн шуурхай олж авах ажлыг үр дүнтэй болгохын тулд тус газрын бүтэц, орон тоог хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлагын үүднээс УИХ-ын Хуульзүйн байнгын хороо дээрх тогтоолын төслийг санаачилсан юм. Тогтоол батлагдсанаар Авилгатай тэмцэх газар /АТГ/-ын чиг үүрэг, үйл ажиллагааг өмнөхөөс нь хавьгүй өргөжүүлж, албан хаагчдынх нь орон тооны дээд хязгаарыг 145 болгон нэмэгдүүлж, үндсэн 4 бүтцийг нь таван бүтэцтэй болгон тэлж байгаа юм.
Тогтоолын төсөл батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон АТГ-ын удирдлагад хандан хэлэхдээ:
-АТГ-ын орон тоо, зохион байгуулалтын бүтцийг УИХ-ын тогтоолоор ийнхүү шинэчилж байгаа нь авилгаас урьдчилан сэргийлэх, олон нийтийн дунд соён гэгээрүүлэх ажлыг өргөн хүрээтэй зохион байгуулах боломж олгож байгаа тул хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлаа сайн зохион байгуулаарай. Ялангуяа ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой сургалт, сурталчилгаа, семинарыг чанартай сайн зохион байгуулахад онцгой анхаарахгүй бол олон нийтийн дунд бүх асуудлыг АТГ хамж аваад байгаа мэт сэтгэгдэл төрж, төрийн албан хаагчид айн болгоомжлох байдлаар хүндрэл бэрхшээл гарч байгаа тул энэ ажлыг зөв талаас нь сайтар зохион байгуулах хэрэгтэй. АТГ бол айлгадаг байгууллага биш гэдгийг ойлгуулж, ач холбогдол багатай, ёсзүйтэй холбоотой зарим асуудлыг байгууллагууд дотооддоо шийддэг байхад анхаарах нь зүйтэй юм. Хуулиар эрх олгосон байгууллага гээд л төрийн албан хаагчдыг хөрөнгө орлогын мэдүүлгээр нь айлган сүрдүүлэх байдлаар авилгатай тэмцэх ажлыг зохион байгуулж болохгүй шүү хэмээн онцлон захисан юм.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар төрийн албан хаагчдын дунд таагүй яриа нэлээд гарсантай холбоотойгоор УИХ-ын дарга өнөөдөр ийнхүү зориуд анхааруулж байгаа билээ. Төслийг хэлэлцэх явцад УИХ-ын Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудал нэг бус удаа хөндөгдөж байсны дотор Ж.Сүхбаатар, Х. Тэмүүжин нарын гишүүд “Сонирхлын зөрчлийн тухай хууль бүрэн утгаараа үйлчилж эхлээгүй байхад төрийн албан хаагчдын дунд зохиомол эсэргүүцэл гарч байгаа нь Монголд төрт ёс, дэг журам байна уу гэж бодоход хүргэж байна” хэмээн шүүмжилж байсан юм. Уг хуулийг гүйцэд уншаагүй, түүний зорилго, мөн чанарыг бүрэн ухаараагүй, яг ямар заалт нь ойлгомжгүй, амьдралд нийцэхгүй байгааг хэлж мэдэхгүй атлаа гадаадаас хуулбарласан, төрийн албаныханд гэм халтай хууль мэтээр айж сүрдэхүйц сөрөг суртал нэвтрүүлэг төрийн албаныхны дунд газар авч, хуулийг хүчингүйдүүлж байгааг тэд анхааруулаад хуулийн сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажилд онцгой анхаарах шаардлагатайг ахин дахин сануулж байв. Хууль хэрэгжүүлэн сахиулах, сурталчлан таниулах үүрэг бүхий төрийн албан тушаалтнууд хуулийг өөрийнхөөрөө нугалан тайлбарлаж, төрийн албан хаагчдыг соён гэгээрүүлж, тааламжгүй нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж, шударгаар ажиллахад нь тус дэм болохын оронд мөрдлөг, сүрдүүлэг мэтийн цагдаагийн арга барил ашиглах аюултай хууль гарсан мэтээр хуулийн уг зорилгыг айдас болгож байгаа тул АТГ-ын соён гэгээрүүлэх алба чиг үүргийнхээ дагуу УИХ-ын Хуульзүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороодтой хамтарч хууль, тогтоолыг сурталчлан таниулах сургалт семинар зохион байгуулахын чухлыг гишүүд анхааруулсны дээр хуулийн хэрэгжилтийг хангахад УИХ ч өөрөө үлгэр дуурайл үзүүлэх ёстой гэдгийг Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Одбаяр тэмдэглэн хэлж байсан билээ.