Улсын Их Хурлаар Төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичгийг батлан гаргасантай холбогдуулан соёл урлагийн салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн, З.Алтай, С.Ламбаа, А.Тлейхан, Д.Дондог, Улсын Их Хурлын Тамгын газрын Эрх зүй, хууль тогтоомжийн хэлтсийн ахлах зөвлөх Н.Тунгалаг нарыг Соёлын тэргүүний ажилтан тэмдгээр шагнасныг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр өнөөдөр гардуулав.
Монгол хүний оюун сэтгэлгээний хөгжил, сайн сайхан амьдралын нэгэн эх сурвалж, монгол үндэсний оршин тогтнол, аюулгүй байдал, хөгжил, дэвшлийн нэгэн баталгаа болсон уламжлалт соёлоо хадгалж хамгаалах, хүн төрөлхтний соёлын дэвшилтэт ололттой жишиглэн хөгжүүлэх, тогтвортой хөгжлийг хангах явдлыг эрхэмд үзэхэд энэхүү баримт бичиг чиглэж байгаа юм.