Хүү маань арван долоо хүрэв. Би залуудаа хэний айраг исэж, хэний охин өсөж вэ гэж хардаг байсан бол хүү маань одоо хэний цомог гарч, хэний тоглолт болох нь вэ гэдгийг сонирхдог болжээ. Хүү нөгөө ямар хамтлагийн билээ дээ дуучин залууг шүтнэ. Дууг нь дагаж үглэнэ, гиншинэ. Над шиг солгой хоолойтой хүүд минь таарсан, үглээд л болчихдог амар ч дуу юм уу даа уг нь.
Хүүхэд юм болохоор тэр дуучин залуугийн юм болгоныг нь дууриах гэнэ. Өмссөн хувцас, үс гэзгийг нь дууриах нь энүүхэнд. ”Фитнест” явж овоо булчин суугаад авав.
Тайзан дээр өмсөж дуулсан “Адидас” фирмийн хувцсыг нь анх авахуулж эхнэрийн хоёр сарын цалинг дашийн шог болгосон нь одоо бодоход юу ч биш байж. Дуучны нэг удаа өмссөн цагаан өнгийн костюм пиджак нь миний аялуулахчаа аяддаг ТҮЦ-ийн хагас жилийн орлогыг аваад талийлаа. Удалгүй түүний сургалтын төлбөр нэхэгдээд хүнээс зээлэн байж хасагдах аюулаас арайхийж мултрав.
Дуучин залуу байсхийгээд л тоглолтоо хийнэ. ”Юу би паалас” гэдэг ч том сав юм, орлого ч гэж хүүлдэг нөхөр бололтой, хажуугаар нь цомгоо гаргана, их эдээ тэр, намайг бодоход. Дуучны орлого нэмэгдэх тусам хувцас нь байнга солигдоно. Тэр тоолонд хүүгийн хувцас даган солигдож байлаа. Үеийнх нь найзууд бүгд тэр дуучны шүтэн бишрэгчид тул хамгийн түрүүнд хувцсыг нь даган өмсч, хүүг маань уруу татах нь уур хүрмээр. Эхнэр маань үеийнхнээс нь дутаахгүй гэж орой үдэш илүү цагаар “махийж” байж хэдэн цаасандаа нэмэр болгоно. Сүүлдээ эхнэр минь хүүгийнхээ төлөө өөрийгөө золиослохоор шийдсэн бололтой. Будаг шунх, энгэсэг авахаа больж, хоосон савыг нь мөлчийтөл нь цэвэрлэн байж нүүр амаа будахчаа аядах нь өрөвдмөөр.
-Чи өөрийгөө гаргуунд нь хаяж яах нь вэ. Хүүхдийн шохоорхолд ингэж мөнгө зарснаас өөртөө ганц… гэтэл чамд сайхан харагдаад ч яах юм билээ гэж үг хаях нь тэр.
Дуучны ээлжит тоглолт боллоо. Гайтай нөхөр чинь үглэх мөрөөрөө үглэхгүй хүүг минь бас яаж уруу татах бол гэхээс яс хавтайж байлаа…
Урьдын адил ломбарданд тавьсан утасных нь мөнгийг ээж нь өгөхөөр болж байна. Чамаас гуйхгүй, өөрөө аваад өгчихнө гэсэн авгайн бардам харцыг хараад аман дээр гарч ирсэн үгээ цааш нь залгичихав.
Дуучин хэргээ хийсэн бололтой, ээж хүү хоёр ямар нэгэн юмны талаар аяархан хэлэлцэж эхлэв. Тэгснээ удалгүй хоёул гарч яваад цагийн дараа орж ирэхэд нь ажвал авсан, барьсан шинэ хувцас алга. Бяцхан санаа амраад хэд хонотол хэрэг бишдээд явчихав. Ээмэг зүүх гэж цоолуулсан чих нь идээлж хавдаад сүйд болов. Гайтай дуучныг хоолой муутай, худлаа гиншигнэхээс цаашгүй хэмээн голсон дургүйцэл маань үзэн ядалтаар солигдсон нь чахарсан айраг улам исэн гашуурах мэт. Хэд хоног дагуулж явж, шаруулсны эцэст хүүгийн чих эдгэрч, очир эрдэнэ шигтгээ гялалзах ээмэгтэй чихээ харан харан толины өмнө эргэлдэх боллоо. Заримдаа хүүгээ хараад яаж мэдэхэв хүү маань бас тэр “Хип-хопчин” шигээ од болоод аав ээж хоёроо тэжээх цаг ирэх ч юм бил үү гэсэн шүү бодол орж ирнээ бас.
Дуучны нэр алдар улам цууриатаж, хувцаснаас гадна машинаа сольж, мотоцикл авч уналаа. Хагас жилийн дараа хүү маань бас мотоциклтой болов. Найзууд нь ч аль хэдийнэ аваад уначихсан л даа, эхнэр бид хоёр гэж таарсан амьтас байраа зарж, хорооллоо сольж байж тэр шидтэй унааных нь мөнгийг арайхийж босгосон билээ.
Одоо бодоход хүүгийн шохоорхол юу ч биш байж. Юу болсон гээч. Нөгөө өрөөнд ээжтэйгээ зурагт үзээд сууж байсан эрх охины маань “Ээж! Мадонна..!” гэх адтай дуу часхийх нь толгой дундуур ташуураар ороолгох мэт болов.
Маргааш нь ээж охин хоёр “Мадонна…” хэмээн шивнэлдэж эхлэх нь тэр ээ.
Д.Баясгалан