logo
ЗЦГ согтуу жолооч нараа өмөөрдөг болсон уу

ЗЦГ согтуу жолооч нараа өмөөрдөг болсон уу

2012/05/24
ЗЦГ согтуу жолооч нараа өмөөрдөг болсон уу. Учир нь өнөөдөр өглөө 9.40 цагийн орчимд МУИС-ийн 4-р байрны замын эсрэг талд Дашчойлон хийдийн ойролцоо 12-26 УНЛ дугаартай Гранд марк 2 загварын машин хажуугаар явсан өнгөрсөн хүн, машинуудыг “хамчих” гээд явсан аж. Тухайн автомашины жолооч хорь орчим насны эрэгтэй, жолоогоо барих чадваргүй болтлоо хяналтаа алдсан байдалтай байсан аж. Энэ талаар ЗЦГ-ын лавлах 124 дугаарт залгахад, “Та мэдээлэл өгөх бол нэг дээр дарна уу, Жолооны үнэмлэхээ гээгдүүлсэн бол хоёр дээр дарна уу...” гэж автомат хариулагч ярьж эхэллээ. Хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн асуудалтай холбоотойгоор ЗЦГ-тай холбогдож байхад тэд Мобикомын лавлах ажиллуулаад “хүнд суртал” гаргаж сууна. Иргэд айж, сандарсан, яаралтай тохиолдолд ЗЦГ руу залгах нь мэдээж. Гэтэл урдаас иймэрхүү хариулт өгч байгаа нь ЗЦГ-ыг “үйлчилгээний” бус “хүлээлгийн” тодотголтой болбол яасан юм бэ. Хамгийн сонирхолтой нь ЗЦГ-ын лавлах утасны оператор тухайн сэжиг бүхий автомашины жолоочийн мэдээллийг иргэдээс авахын оронд “Чи тэрийг согтууг нь яаж мэдэж байгаа юм бэ” гэж хариулаад “согтуу” жолооч нараа өмөөрч, хамгаалаад сууж байх юм. Ер нь бол өнгөрсөн сарын сүүлээр согтуу жолооч 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын орчимд 10 настай хүүхэд дайрч, амь насыг нь хохироосон явдал намжаагүй байхад ЗЦГ-ынхан иргэддээ ингэж үйлчилж байгаа нь гайхшрал төрүүлж байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш