logo
Монголд сансарын технилогийн үзэсгэлэн нээгдэнэ

Монголд сансарын технилогийн үзэсгэлэн нээгдэнэ

2012/05/24
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газраас жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн “ICT Expo” үзэсгэлэн яармагийг “Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн” сэдвээр зохион байгуулах болжээ.
Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож буйн хүрээнд уламжлалт үзэсгэлэн яармагийн өнгө төрхийг шинэчилж, сансрын технологийг сурталчлах, олон нийтэд нийтэд танилцуулах зорилготойгоор зохион байгуулах болсон байна. Үзэсгэлэнгийн үеэр Монгол болон Япон улсын нийт 10 орчим судлаач, эрдэмтэд илтгэл тавих бөгөөд 200 гаруй оролцогчтой хэлэлцүүлэг өрнөх юм байна.
Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр албан ёсны уулзалт, хэлэлцүүлэг түлхүү байх бол хоёр дахь өдөр буюу тавдугаар сарын 30-нд залуучуудад зориулсан арга хэмжээнүүд болох аж. Мөн үеэр Япон Улсын сансрын технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Mitsubishi heavy industry, NEC, Japan Space System зэрэг долоон компани, сансрын холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын 10 орчим мэдээлэл технологийн салбарын байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа олон нийтэд танилцуулах юм байна.
"Монгол Японы хамтарсан сансрын технологийн форум-үзэсгэлэн" энэ сарын 29-30-нд "Блю Скай" төвд нээгдэнэ.
Н.Туяа 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш