Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт "Nasdaq" хөрөнгийн бирж дээр томоохон нийгмийн сүлжээ болох Фэйсбүүкийн хувьцаа арилжаалагдаж эхэлсэн билээ.
Марк Цукербергийн үндэслэн байгуулсан сүлжээний IPO орчин үеийн түүхэнд тэмдэглэгдэх томоохон IPO-нуудын нэг болжээ. Ингээд уншигчиддаа дэлхийн топ 10 IPO-г танилцуулья.
IPO гаргасан цар хэмжээгээрээ нэгдүгээрт Хятадын улсын мэдлийн корпораци болох "ABC Bank" /Хятадын газар тариалангийн банк/ ордог байна. Тус корпораци 2010 оны долдугаар сарын 7-нд Хонконг болон Шанхайн хөрөнгийн биржид хувьцаагаа гаргажээ. Хятадын санхүүгийн томоохон компаниудын нэг болох "ABC Bank" нь хөрөнгийн зах зээлд 19 тэрбум 228 сая долларын үнэт цаас арилжиж чаджээ.
Дээрх хоёр хөрөнгийн бирж дээр 2006 оны аравдугаар сарын 6-нд IPO-гоо хийсэн Хятадын өөр нэгэн банк болох ICBC Bank /Хятадын Үйлдвэрлэл, арилжааны банк/ хоёрдугаарт оржээ. Тус банк хувьцааны зах зээлд оролцогчдод нийтдээ 19 тэрбум 92 сая долларын хувьцаа зарж чадсан байна.
Дэлхийн топ 10 IPO-гийн жагсаалтын гуравдугаарт Азийн харилцаа холбооны магнат "NTT Mobile" компани оржээ. Японы өндөр технологийн салбарын корпораци болох тус компани өөрийн орны хөрөнгийн биржид IPO-гоо хийсэн байна. 1998 оны аравдугаар сарын 22-нд Токиогийн хөрөнгийн биржид хийсэн IPO тус компанид 18 тэрбум 99 сая долларын орлого авчирчээ.
IPO нь амжилттай болсон компаниудын дөрөвдүгээрт "Visa" корпораци орсон байна. Сонирхолтой нь, олон улсын төлбөрийн картын үйлчилгээ явуулдаг дэлхийн хоёр том компанийн нэг болох "Visa" нь дөнгөж 2008 оны гуравдугаар сарын 18-нд хувьцаагаа хөрөнгийн бирж дээр гаргажээ. Хувьцаагаа гаргах хөрөнгийн биржээр "NYSE"-ийг сонгосон нь Нью-Йоркийн уг хөрөнгийн бирж нь "Nasdaq" биржтэй хийх өрсөлдөөнд эхний ялалтаа байгуулаад байсантай холбоотой байна. "Visa" компани IPO хийснээрээ 17 тэрбум 864 сая долларын хөрөнгө төвлөрүүлж чаджээ.
Тавдугаарт, Азийн санхүүгийн "AIA" корпораци /Америкийн олон улсын даатгалын компани/ орсон байна. 2010 оны аравдугаар сарын 21-нд уг санхүүгийн группын IPO зохион байгуулагчид 17 тэрбум 816 сая долларын үнэт цаасуудаа Хонконгийн хөрөнгийн биржид байршуулж чаджээ. "AIA" корпораци нь төрөлх хот болох Хонконг, мөн Тайвань, Хятад, Австрали, Япон, Энэтхэг болон Азийн бусад олон оронд үйл ажиллагаагаа явуулдаг байна.
Хөрөнгийн бирж дээрээс татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө хэмжээгээр зургадугаарт бичигдэж байгаа Испани-Аргентины хамтарсан нефть, хийн хүчирхэг компани болох "Enel SpA" 1999 оны арваннэгдүгээр сарын 1-нд Америкийн "NYSE" хөрөнгийн бирж дээр 16 тэрбум 452 сая долларын үнэ бүхий хувьцаа гаргажээ.
Харин долдугаарт, Фэйсбүүк компани орсон байна. Дэлхийд томоохонд тооцогддог нийгмийн сүлжээний хувьцааг арилжих эрхийн төлөөх тайзны ар дахь ээлжит өрсөлдөөнд "Nasdaq" компани ялсан билээ. Тавдугаар сарын 17-нд хийсэн IPO нь 16 тэрбум 7 сая долларыг татна гэсэн тооцоо бий.
Топ 10 IPO-ны жагсаалтын наймдугаарт, Америкийн автомашин үйлдвэрлэгч "General Motors" компани оржээ. Тус компани хөрөнгийн биржид очсон нь IPO хийсэн анхны тохиолдол биш байв. GM корпораци дэлхийг хамарсан эдийн засгийн хямралын үеэр ангалын ирмэгт тулаад байсан юм. Энэ үед АНУ-ын Засгийн газар ТАRP гэдэг хөтөлбөр хэрэгжүүлэн автоконцерныг ангалын ирмэгээс аварчээ. 2010 оны арваннэгдүгээр сарын 17-нд тус компани дахин хувьцаагаа гаргасан бөгөөд "NYSE" бирж дээр хийсэн IPO нь 15 тэрбум 774 сая доллар авчирчээ.
Японы харилцаа холбооны томоохон компаниудын нэг болох "Nippon Tel" энэ жагсаалтын есдүгээрт орсон байна. Тус компани бүр 1987 оны хоёрдугаар сарын 9-нд анхны хувьцаагаа гаргажээ. Токиогийн хөрөнгийн биржид хийсэн IPO нь нийтдээ 15 тэрбум 301 сая долларыг татан төвлөрүүлсэн байна.
Германы харилцаа холбооны "Deutsche Telecom" групп хамгийн амжилттай болсон 10 IPO-ны жагсаалтын сүүлд бичигдэв. Тус компани 1996 оны арваннэгдүгээр сарын 17-нд "NYSE" биржид хувьцаагаа гаргасан бөгөөд тухайн үед "Deutsche Telecom"-ийн хувьцаа 13 тэрбум 34 сая доллар татаж чадсан байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ