logo
УИХ-ын хаврын чуулган түр завсарлалаа

УИХ-ын хаврын чуулган түр завсарлалаа

2012/05/24
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцээд анхны хэлэлцүүлгээр нь батлах саналыг нэгдсэн хуралдаанд оруулсан юм. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Ингээд олонхийн саналаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
Дараа нь Орон нутгийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Орон нутгийн хурлын сонгуулийн санал авах өдөр нь сонгуулийн жилийн 10 дугаар сарын эхний хагасын аль нэг ням гаригт байна гэснээс бусад бүх саналыг хасах саналыг ажлын хэсгээс оруулсныг Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн бөгөөд энэхүү санал нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар энэхүү хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын санал гаргасныг гишүүд мөн дэмжин хуулийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа. Ийнхүү хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлаа хэлэлцэж дуусаад УИХ-ын дарга үг хэлэн Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганыг түр завсарлуулсныг мэдэгдлээ.
/УИХ-ын даргын хэлсэн үгийг www.shuum.mn вэб хуудсанд бүрэн эхээр нь нийтэллээ./ 
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу...
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш