Хяналтын камерын бичлэгээс авсан зураг.
Аливаа болгоомж санамсаргүй үйлдлээс болж маш муу үр дагавар гарах тохиолдлууд байдаг билээ. Тэгвэл Америкт нэгэн аав хүүхдээ угаалгын машинд хийгээд угаалгын машиныг ажиллуулсан байна. Тэрээр юу бодож байсныг мэдэх аргагүй ч хүүхдээ хүмүүжүүлэхийн тулд бага зэрэг айлгахаар оролдсон байж магадгүй юм. Эсвэл ийм үйлдэл хийх нь инээдтэй санагдсан байж ч болно. Ямартай ч болгоомжгүй эцэг эхийн энэ үйлдэл эмгэнэлтэй явдлаар төгсч болох байжээ.
Аав нь хөлд ороогүй хүүхдээ угаалгын машин руу хийгээд хаалгыг хааж байгааг угаалгын газрын хяналтын камерт бичигдэн үлдсэн дуугүй дүрд бичлэгээс харж болохоор байна. Эхэндээ эцэг эх хоёр хөгжилдөж байгаа мэ харагдсан ч тэд угаалгын машины хаалгыг онгойлгож чадаагүйн улмаас сандрал орцгоожээ.
Угаалгын машин автоматаар цоожлогддог бөгөөд удалгүй ажиллаж эхэлсэн байна. Ийнхүү хүүхэд нь "угаагдаж" байх зуур эцэг эх нь угаалгын машины хаалгыг онгойлгох гээд чадаагүй байна. Тиймээс тэд бусдаас тусламж эржээ. Хамгийн сүүлд угаалгын газрын ажилтан ирж, угаалгын машиныг унтраасан байна. Гэхдээ хүүхдийг гаргаж автал дахин хэдэн секунд шаардагджээ.
Уг хүүхдийн бие зарим хэсгээрээ бага зэрэг хавдаж, хөхөрсөн байна. Гэхдээ түүний биеийн байдал сайн байгаа гэж бичлэгийг интернэтэд тавьсан хүн хэлжээ.
Хүүхдийнхээ аминд хүрэх шахсан эцэг эхийг мөрдөн шалгах талаарх мэдээлэл ирээгүй байна.
Хүүхэд угаалгын машинд гацсаны улмаас амиа алдсан тухай мэдээлэл хэд хэдэн удаа гарч байсан юм. Гуравдугаар сард 18 сартай Олли Хебб угаалгын машины усанд живж амиа алдсан бол Францад нэгэн аав гурван настай хүүхдээ шийтгэх зорилгоор түүнийг угаалгын машинд хийж ажиллуулснаар мөн л аминд нь хүрчээ.
Та бүхэн дараах линкээр орж тавтиргүй эцэг эхийн бичлэгийг сонирхох боломжтой.
Э.АМАР