73 настай Японы иргэн дэлхийн дээвэр гэгддэг Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настай эмэгтэй болжээ. Тэтгэвэртээ гарсан Тамае Ватанабе Японы хамгийн өндөр Фужи уулын бэлд амьдардаг аж. Тэрээр өнгөрөгч бямба гаригт оргилд гарах эцсийн авиралтаа хийсэн байна. Ватанабе болон түүний багийн дөрвөн гишүүн баасан гаригийн орой 8298 метрийн өндөрт орших сүүлийн баазад хүрснийхээ дараа шөнийн турш авиралтаа үргэлжлүүлжээ.
"Ватанабе үргэлж эрч хүчтэй байсан, тэр олон жил ууланд авирсан хүн" гэж уулчдад замчилсан Ан Тшерин хэлжээ.
73 настай Ватанабе 1970-аад оны дунд үеэс ууланд авирч эхэлсэн бөгөөд дэлхийн хамгийн алдартай оргилуудад хөл тавьсан байна. Тэдгээр 14 оргилын тав нь 7900 метрээс багагүй өндөртэй байжээ.
Тэрээр Аляскт орших Маккенли уул, Швейцарийн Эйгер болон Балбад орших өндрөөрөө дөрөвдүгээрт ордог Лхоцзе ууланд тус тус авирч амжсан байна.
Эверестийн оргилд хөл тавьсан хамгийн өндөр настай эрэгтэй бол Балбын уулчин Мин Бахадур Шерчан юм. Тэрээр 2008 онд буюу 76 настайдаа дэлхийн хамгийн өндөр оргилд гарч байжээ.
Эверестийн оргилд хөл тавьсан хамгийн залуу эмэгтэйгээр Англи оюутан шалгарсан байна. 21 настай Молли Хюгес цаг агаарын байдал тун тааламжтай байх үед дэлхийн ноён оргилд мөрөө үлдээжээ. Ээж Жэйн Спреклей нь охиныхоо амжилтаар бахархаж байгаагаа илэрхийлсэн байна.
Молли Эверестэд авирахын тулд сүүлийн нэг жил бэлтгэл хийжээ. Тэрээр дөрөвдүгээр сараас хойш дэлхийн ноён оргилд гарах оролдлого хийсэн 341 уулчны нэг бөгөөд амжилттай авирсан гадны 90 иргэний тоонд ийнхүү орлоо.
Статистик мэдээллээс үзэхэд Эверестэд авирахаар оролдсон 200 гаруй хүн амиа алдаж байсан байна.
Э.АМАР