logo
Германы Hugo Boss Хятадад шинэ коллекцио танилцууллаа

Германы Hugo Boss Хятадад шинэ коллекцио танилцууллаа

2012/05/24
Германы Hugo Boss компани Бээжин хотод Boss Black нэртэй 2012 оны намрын коллекцио танилцууллаа. Учир нь Хятад улсад тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн хэрэглэгчдийн тоо хамгийн хурдан өсч байгаа юм. Загвар өмсөгчид эмэгтэйчүүдийн өдөр тутмын болон үдшийн даашинзууд, мөн Боссын нэрийн хуудас болсон эрэгтэй хослолууд зэрэг 53 загварыг танилцуулсан байна.
Зарим мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар 2020 онд гэхэд Хятад улс тансаг бараа бүтээгдэхүүний зах зээлээрээ дэлхийд тэргүүлж магадгүй байгаа юм. Тиймээс Hugo Boss компани энэ зах зээлд байр сууриа эзлэхээр чармайж байна.
Гүйцэтгэх захирал Клаус Диетрик Ларс Хятадад үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа хэлжээ. Тэрээр ярихдаа "Манай тансаг зэрэглэлийн бараабүтээгдэхүүнүүд боломжийн үнэтэй байсаар ирсэн, бидний өнөө орой эрчүүдэд зориулсан жинхэнэ тансаг брэндийг танилцуулах гэж байна, хослол болон спортын хувцас байгаа, эдгээрийн аль алиныг нь хийж чадаж байгаа нь энэ улсын зах зээлд байр сууриа олоход туслах болно гэдэгт итгэж байна" гэжээ.
Hugo Boss борлуулалтаа нэмэгдүүлэх зорилгоор Хятадад шинээр 60 дэлгүүр нээхээр төлөвлөсөн байна. Энэ компани Азид үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд алдартай одуудтай ч хамтран ажиллаж байгаа юм. Хонг Конгийн кино жүжигчин Чой Ён Фат Боссыг сурталчлах зорилгоор цаашид энэ брэндийн хослолыг загварын шоуны үеэр өмсөх юм байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш