Орчлонд хүн төрөхдөө шөнө гудамжинд дээрэмдүүлсэн юм шиг шав шалдан, нүв нүцгэн, уйлж бахирсан, хаашаа ч юм бэ дээ хадамд гологдохоор хачин муухай юм ирнээ. Хөөрхий амьтан нууцаа хаах навч цэцэгний талаар өчүүхэн ч ойлголт байхгүй шүү. Хамаг байдгаа ил гаргачихсан хулганы гөлчгий шиг сарваганана. Уа уа уа гээд засвар хийгээгүй зуун жил болсон төрөх газрын хананы тосон будгийг ховхорч унатал бахирахыг нь яана.
Ээж нь төрөх гэж эмнэлгийг тараагаад хаячихсан төрхөмдөө буцах шахсан сэгсийсэн үстэй хүүхэн эх баригчыг өлгийдөж өгөнгүүт шүүрч тэврээд “ Эвий минь, үр минь” гэж долоох нь холгүй. Эхийн сүүгээр амласан шинэ хүн эрээн мяраан амьдралын эхний дугараагаа хүртлээ. Ээжийн нь сүү түүнд амьдралын амтыг өгөв. Бариад авахад шил шиг бяцармаар энэ марзан амьтан нүдээ нээх ч дургүй. Ээжийн сүүтэй мөөм, хуурай даавуу байхад түүнд хангалттай.
Нэг муу үзүүр нь шөвийсэн бяцхан хамар, бага зэрэг харласан хөмсөгний ором төдий өчүүхэн амьтан эхийн халуун сүүгээ хөхөөд шараа тайлсан юм шиг хогжруутай духных нь хөлс нь бурзайж, нэг их уртаар санаа алдаад хурхирч өгсөн. Ирэх газраа ирж, ижийтэйгээ уулзлаа гэж санаа нь амарсан байх даа. Ирээдүйд түүнд хийж бүтээх, устгаж сөнөөх барагдашгүй их ажил бий.
Бужигнуулаад хаях уу, бужигнуулахгүй намуухан хөлд нь суугаад өнгөрөөх үү хэн ч мэдэхгүй. Түүнд одоохондоо хүн болохын өмнөх бэлтгэл, хоолойд тулсан их амьдралын далайд дөрвөн мөчөөрөө савардахын өмнө амралт хэрэгтэй. Тэр ярьж чадахгүй тул хэн нэгэнтэй маргалдана гэж айлтгүй. Амьд хүнийг юутай хүүтэй нь залгичихмаар ам хэл гэж акулын ам шиг аюултай хэрүүлч биш, адайр муухай ааштай, савсхийвэл шүдэнз зурах мэт дүрэлзсэн Ойрхи Дорнод шиг тэсрэх бөмбөг биш. Өөрөөсөө дээр гарсанд өширхөж цорволзсон, өмднийхөө шуумаганд орооцолдож яг духаараа замын хатуу асфельт мөргөж унаарай гэж хараах өчүүхэн амьтан биш.
Мухар сүсэгтэй хэн нэгнийг маллаж, муугий нь үзэх арилсан дотортой зальт этгээд биш. Хүний зовлонгоор зугаа хийж, хүний жаргалыг булаан дээрэмдэх атгаг хорон санаатан биш. Нэгд, тэр өөрийгөө илэрхийлж, хашгирч цамнаж чадахгүй, хоёрт бичиг үсэгт тайлагдаагүй тул өөрийн боловсрол соёлгүй тэнэглэл, хүмүүжилгүй сул дорой зангаа гаргаж бүдүүлэг үгээр дайрч давшлахгүй, бусадтай барьцаж хорон үйл хийхийг мэдэхгүй бөлгөө. Тэр хүнийг гомдоож хүсэл сэтгэлийг нь уландаа дэвслэх нэгэн биш. Дэмжиж тусалсан нэгэнд салаавч өгөх хөлдүү толгой биш ээ. Хүндэлж өргөсөнд хүүхэн хэлээ гаргаж үзүүлэх дүүрчихсэн дүнхүү биш.
Даваажавын Эрдэнэмөнх