Өнгөрсөн долоон хоногт " Энэ онд 25, 45 нас хүрч байгаа хүмүүс харъяа дүүргийнхээ хороонд бүртгүүлж, цахим үнэмлэхээ авна уу" гэсэн зар түгсэн талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн билээ.
Улмаар 25 болон 45 нас хүрч иргэний үнэмлэхээ цахим үнэмлэхээр солих бөгөөд үлдсэн хэсэг нь хэрхэн сонгуульд оролцох нь ойлгомжгүй байсан юм.
Тэгвэл энэ талаар УБЕГ-ын дарга Л.Амарсанаагаас тодрууллаа.
-УИХ-ын 2012 оны сонгуулиас өмнө цахим үнэмлэхийг тарааж амжихгүй нь тодорхой болсон тул иргэний үнэмлэхгүй иргэд лавлагаа авч түүгээрээ санал өгөх тухай яригдаж байна. Гэтэл нөгөө хэсэг нь лавлагаагаар санал өгч болохгүй гэж байгаа. Тэгвэл энэ удаагийн сонгуульд хэрхэн оролцох юм бэ?
-УБЕГ иргэний цахим үнэмлэхийг олгохтой холбогдуулаад өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлээс эхлээд хуучин иргэний үнэмлэхийн хэвлэлтийн ажлыг зогсоосон.
Өнөөдрийн байдлаар Улсын бүртгэлийн төв архиваас иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагааг 64940 иргэн аваад байна. Энэ дотор анх удаа иргэний үнэмлэх авч байгаа болон 25, 45 насныхан сунгалт хийлгэх, хаяж, үрэгдүүлсэн иргэд багтаж байгаа юм. Зайлшгүй шаардлага гарахгүй бол цахим үнэмлэхийг гар дээрээ автлаа иргэний үнэмлэхгүй байж болно. Харин зайлшгүй шаардлагатай тохиолдолд УБЕГ-аас лавлагаа авах ёстой.
Цахим үнэмлэхийг улсын хэмжээнд иргэддээ тарааж амжихгүй болсонтой холбоотойгоор Улсын бүртгэлийн төв архиваас лавлагаа авсан 64940 иргэн УИХ-ын сонгуульд ямар бичиг баримттай оролцох талаар УБЕГ-аас тодорхой арга хэмжээ авч ажиллаж байна. Нөгөөтэйгүүр "Иргэний үнэмлэхийн талаар авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын хуулийн тогтоолын төслийг хэлэлцэж баталсан шүү дээ. Ингэхдээ дээрх лавлагаа авсан 64940 иргэний цахим үнэмлэхийг хэвлэж өгөхийг Засгийн газраас бидэнд үүрэг болгосон.
-Тэгэхээр иргэний болон цахим үнэмлэхний аль, алинаар нь энэ удаагийн УИХ-ын сонгуульд оролцох боломжтой гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, энэ удаагийн УИХ-ын сонгуульд иргэний болон цахим үнэмлэхээр оролцохоор болсон. Одоогийн байдлаар лавлагаатай 64940 иргэний 40 орчим мянга нь сонгуулийн насны иргэн байгаа гэсэн судалгаа гарсан. Өөрөөр хэлбэл, цахимтай нь цахимаараа, иргэний үнэмлэхтэй нь түүгээрээ УИХ-ын сонгуульд оролцох боломжтой. Мөн сонгууль өгөх өдөр хурууны хээний сангаа ашиглая. Тодруулбал, тухайн иргэний бичиг баримтыг давхар баталгаажуулж байна гэсэн үг.
-Дээрх 64940 мянган иргэнд сонгуулийн өмнө насанд хүрэх хүмүүс багтсан уу?
-Сонгуулийн өдөр бүтэн 18 нас хүрэх иргэд лавлагаатай иргэдийн тоонд багтсан байгаа. Тиймээс тэдний хувьд ч ялгаагүй цахим үнэмлэхээр УИХ-ын сонгуульд оролцоно. Түүнчлэн сонгуулийн тухай хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс зургаадугаар сарын 29-нийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байгаа. Харин гадаадад амьдарч ажилладаг хүмүүс хилийн чанадад бүртгүүлсэн, иргэний шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан бол УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох эрхтэй.
-Лавлагаатай иргэдийн цахим үнэмлэхийг хэзээнээс хэвлэж эхлэх вэ?
-Одоогийн байдлаар 472 мянган ширхэг шинэ үнэмлэхний бэлдэц ирээд байгаа гэсэн. Тэгэхээр тун удахгүй хэвлэж эхлэх болов уу.
-Дээрх лавлагааг дүүргээсээ авч болох уу?
-Иргэд уг лавлагааг дүүргээсээ биш УБЕГ-т ирээд иргэний үнэмлэхний зурагтай дэлгэрэнгүй лавлагааг авах боломжтой. Харин эд хөрөнгийн бүртгэлийн лавлагааг дүүргүүд рүү шилжүүлсэн байгаа.
-Энэ онд 25, 45 нас хүрч байгаа хүмүүст цахим үнэмлэх олгох бүртгэлийг эхлүүлсэн талаар яригдаж байна?
-Одоохондоо УБЕГ-т 25, 45 нас хүрсэн хүмүүсийг бүртгэх албан ёсны мэдэгдэл ирээгүй байна. Тиймээс ямар ч бүртгэл явагдаагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй. Энэ талаар зарим нэгэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ташаа мэдээлэл нийтлэгдсэн байсан. Хэрэв дээрх бүртгэл явагдаж эхэлсэн бол бид албан ёсоор зарлах учиртай. Дээрх ташаа мэдээллийг авсан хүмүүс хороон дээрээ бүртгүүлэх гэж очиж байгааг дүүргүүдээс манайх руу мэдээлсэн. Дүүргүүдийн мэргэжилтнүүд гайхаад ийм мэдэгдэл хийсэн юм уу гэж асууж байсан. Үнэндээ бол бид тийм мэдэгдэл гаргаагүй. Ямар этгээд ийм худал мэдээлэл гудамж, талбайд нааж, иргэдэд тараасан болохыг бид илрүүлнэ гэж бодож байна.
-Гадаадад амьдарч байгаад эх орондоо ирсэн хүмүүс бүртгэлээс хасагдсан байна гэх гомдол байгаа. энэ тохиолдолд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?
-УБЕГ-аас www.burtgel.mn цахим хуудсанд хандаж, регистрийн болон иргэний үнэмлэхний дугаараа хийж өөрийн мэдээллийг шалгах боломжийг олгосон. Энэ дагуу мэдээллээ шалгаад хэрвээ тухайн иргэний мэдээлэл алдаатай юм уу байвал дахин шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой. Улмаар бид дараа, дараачийн асуудлыг журмын дагуу шийдвэрлэх болно.
Түүнчлэн зарим иргэд регистр болон иргэний үнэмлэхний дугаараа буруу оруулчихаад миний мэдээлэл алдаатай байна гэдэг. Хэрэв үнэхээр таны мэдээлэл ямар нэгэн алдаатай байвал УБЕГ-ын 1890 гэсэн лавлах утсаар дэлгэрэнгүй мэдээлэл авч болно.
Х.Өнөржаргал
Эх сурвалж: Монголын мэдээ сонин