Дэлхийн олон оронд монгол хүн ажиллаж амьдарч байгаа. Гэхдээ албан бус судалгаагаар 130 гаруй мянган монгол хүн гадаадад байгаа гэдэг ч иргэний шинэчилсэн бүртгэлд 30 гаруй мянган хүн хамрагджээ. Энэ хүмүүсийн хувьд оршин суугаа орныхоо Монголын дипломат төлөөлөгчийн газарт ирэх сарын 10-ны өдөр тухайн улсын цагаар 07.00-20.00 цагийн хооронд саналаа өгөх эрхтэй юм. Сонгуульд оролцож саналаа өгөх иргэдийн бүртгэлийн ажил энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ.
Өнөөдрийн байдлаар 39 орны дипломат төлөөгчийн газарт 1900 гаруй хүн сонгуульд оролцохын тулд бүртгэлд хамрагдаад байгаа аж. Бүртгэлийн хугацаа энэ сарын 30 хүртэл үргэлжилнэ. Тийм учраас хэрвээ үзэгч таны ах дүү гэр бүлийнхэн гададад байгаа бол сонгуульд орлцохын тулд бүртгэлд хамрагдах хэрэгтэйг дамжуулах хэрэгтэй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж байна.