logo
ТЕГ С.Баярыг зодуулаагүй гэж мэдэгдлээ

ТЕГ С.Баярыг зодуулаагүй гэж мэдэгдлээ

2012/05/26
Тагнуулын Ерөнхий газрын олон нийттэй харилцах албанаас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн зарим хэрэгслэлээр Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр нь бусдад зодуулсан гэсэн утга бүхий мэдээлэл цацагдах боллоо. Монгол Улсын “Төрийн тусгай хамгаалалтын тухай” хуульд заасны дагуу С.Баяр нь төрийн тусгай хамгаалалтад байдаг тул энэхүү мэдээлэл нь ташаа болохыг албан ёсоор мэдэгдэн залруулж байна” гэсэн байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш