Саяхан 15 настай охин нийслэлийн Чингэлтэй дүүрэгт онц хэрцгийгээр хөнөөгдсөн билээ. Эл хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгах явцдаа нэлээд ноцтой зүйл олж мэджээ. 15 настай бяцхан охины амь насыг хөнөөсөн хэргээр түүний хамаатны ах буюу аавынх нь төрсөн дүүг сэжиглэн шалгасан байна. Гэтэл өнөөх сэжигтнээр шалгагдаж байсан этгээд цагдаагийн ажилтнуудаас зугтаж явахдаа боомилж амиа хорлосон гэнэ. Уг хэргийн мөрдөн байцаалтаас оргон зайлж явсан этгээд нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг байжээ.