logo
Эзэнгүй ТҮЦ-нээс цогцос олджээ

Эзэнгүй ТҮЦ-нээс цогцос олджээ

2012/05/26
Баянзүрх дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баянзүрх товчоо”-ны зүүн талд байрлах эзэнгүй ТҮЦ-нээс эзэнгүй цогцос олдсон байна. Талийгаач 50 орчим насны эрэгтэй байсан аж. Тэрээр 170 см өндөр, толгойдоо нэг см урттай буурал үстэй, хар даавуун хүрэм, дотуур нь цэрэг эрээн хүрэм, хар пиджак, хар даавуун футболк, хар даавуун өмдтэй, цагаан пүүзтэй байсан гэнэ. Түүнчлэн цээжнийхээ баруун дээд хэсэгт эмэгтэй хүний дүрс, баруун гарын шуунд хилэнц, түүний доод хэсэгт “Сөгдөж амьдарснаас сөрж үх” гэсэн бичиг, баруун хөлийн шилбэний гадна хажууд сууж байгаа чоно, од, сарны дүрс бүхий шивээсүүдтэй байжээ. Уг хэргийг цагдаагийнхан үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш