logo
Хар тамхи зөөвөрлөсөн филиппин эмэгтэйг Монголд хорилоо

Хар тамхи зөөвөрлөсөн филиппин эмэгтэйг Монголд хорилоо

2012/05/26
"Чингэс хаан" олон улсын нисэх буудалд өчигдөр буусан Сөүл-Улаанбаатарын чиглэлийн онгоцны зорчигчийг саатуулжээ. Түүний тээшнээс 5.45 кг нунтаг цагаан бодис олдсон байна. Дээрх бодисыг мансууруулах бодис илрүүлдэг тестээр шалгахад опиум болох нь илэрчээ. Тэрбээр тээшнийхээ төмөр бариулын хэсэгт хар тамхиа нуусан байсан гэнэ. Энэ зорчигч Филиппин улсын иргэн бөгөөд нэрийг нь Вен До гэдэг юм байна. Вен До Монголд аялал жуулчлалын шугамаар иржээ. Өмнө нь манай оронд ирж байсан эсэх нь тодорхойгүй байгаа аж. Түүнийг хорьж эрүүгийн хэрэг үүсгэсэн байна Харин хар тамхины дээжийг гаалийн төв лабораторид нарийвчлан шинжилж буй аж. Тэрбээр үнэхээр Монголд аялал жуулчлалын шугамаар ирэв үү, Монголд түүнийг тосохоор хүлээж байсан хамсаатан байв уу гэдгийг хууль хяналтынхан үргэлжлүүлэн шалгаж буй гэнэ. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш