Иргэний үнэмлэхээ хаяж, гээгдүүлсэн болон хүчингүй болсон байгаа иргэдэд шинэ цахим үнэмлэх олгохоор шийдээд байгаа. Тэгвэл цахим иргэний үнэмлэх энэ долоо хоногт хэвлэгдэж эхэллээ. Одоогоор 64,940 хүн иргэний үнмэлэхийн лавлагаа аваад байгаа бол тэдний 40 мянга орчим нь сонгуулийн насны иргэд аж. Шинэ цахим үнэмлэхийг үнэ төлбөргүй олгоно. УИХ болон НИТХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-нд болохоор товлогдоод байгаа тул энэ өдрөөс өмнө буюу ирэх сарын 25-наас өмнө тарааж дуусгахаар төлөвлөжээ. Цахим иргэний үнэмлэхийг хотынхон оршин суугаа хорооноосоо, орон нутгийн иргэд ч аймгийн төв, сумдын хорооноос очиж авах аж.