Массачусетс мужийн түүхийн музейн эрдэмтэн Жон Харлов нэгэн сонирхолтой түүхэн баримтыг дэлгэсэн байна. Тэрээр 1848 онд Финис Гэйж гэдэг нэгэн эрхэм Вермонт чиглэлд төмөр зам тавьж байх явцад дэлбэрэлт болж төмөр замын бэхэлгээний том хадаас түүний толгойд зоогдсон ч амьд гарсан талаар баримт дэлгэжээ. Төмөр замын гадас түүний эрүүний доод хэсгээр орж толгой тархийг нэвтлэн толгойн ясны дээд хэсгээр гарч ирсэн байна. Эх сурвалжуудын ярьж байгаагаар уг ослын дараа хүний тархины эд эс болон цустай гадас газар хэвтэж байсан гэнэ. Мэдрэлийн эмч, профессор Жон Ван Хорны ярьж байгаагаар осолд орсны дараагаар Финис Гэйжийн зан төрх, харилцаа огцом өөрчлөгдөж, урдны Финис биш болжээ. Профессор Жон Ван Хорн Финисийн осол дээр судалгаа хийж, хүний мэдрэлийн системийг орчин үед оношилж болох шинэ дэвшил гарна гэж үзэн Финист тохиолдсон явдлыг цахим байдлаар компьютерт оруулжээ. Түүний ярьж байгаагаар Финис танин мэдэхүй болон хүний үйл ажиллагааг зохицуулж байдаг тархины гадаргуугийн гэмтэл авсан. Өөрөөр хэлбэл Финис тухайн үеийн хүмүүсийн оношилж байснаас илүү ноцтой хүнд гэмтэл авчээ. Гэсэн ч хүмүүс мэдэлгүй өнгөрсөн байна. Тэр үед Финис гаднаасаа зүгээр юм шиг харагдаж байсан ч тархиндаа авсан гэмтлээсээ болж, түүний бодох, дүгнэх, үйлдэл хөдөлгөөн хий, цаашлаад зан ааш нь хүртэл бүрэн өөрчлөгдсөн байжээ. Профессор Жон Ван Хорны оношилж байгаагаар Финис нэг ёсны мэдрэлийн системийн өвчтэй болсон байж. Түүний гэмтэл магадгүй Олзаймер буюу мартамхай болох, Паркинсоны өвчин буюу төв мэдрэлийн системийн өвчлөл, Хантингтоны өвчин буюу булчингийн эдийн өвчний эхлэл тавигдсан байж магадгүй гэж профессор үзэж байна. Учир нь Финис Гэйж осолд орноосоо хойш 11 жилийн дараа булчингийн хэт агшилт буюу чичрэх, салгалах өвчтэй байж байгаад таалал төгсчээ. Гэхдээ түүний тархиндаа гадас зоолгосон ч амьд үлдэж чадсан тохиолдол нь Анагаах шинжлэх ухаанд тайлагдашгүй оньсого, магадгүй орчин үеийн шинжлэх ухаанд дэвшил болохуйц таамаг судалгааны баримт материал болон үлдсэн юм.
Shuum.mn
Shuum.mn