logo
Бельгийн жүжигчин Маттиас олны анхаарлыг татлаа

Бельгийн жүжигчин Маттиас олны анхаарлыг татлаа

2012/05/26
Эхлээд хоёрхон өдөр болж байгаа боловч Каннын кино наадам аль хэдийн нэгэн шинэ одыг илрүүлжээ. Францын шинэ кино “Rust and Bone”-д бүтээсэн дүрээрээ бельгийн жүжигчин Маттиас Сконартс шүүмжлэгчдээс сайшаал хүртээд байна. Энэ нь түүний дэлгэцэнд гарч буй анхны удаа биш боловч, 34 настай жүжигчин маань олон мянган үзэгч болон шүүмжлэгчдийн хараанд анх удаа өртсөн нь энэ юм. Түүний хувьд энэ нь маш азтай хэрэг. Учир нь найруулагч Жак Одиардын хэлж байгаагаар Маттиас бол түүний кинондоо тоглуулахаар сонгодог жүжигчдээс огт өөр сонголт гэнэ. “Маттиас миний эрэгтэй жүжигчдэд тавьдаг шалгуурт тохирохгүй. Би жижиг биетэй эрэгтэйчүүдийг илүүд үздэг. Ийм өндөр, булчинлаг эрийг сонгосондоо би өөрөө ч гайхсан” гэжээ. Киноны талаарх хэвлэлийн бага хурал дээр, жүжигчин Марион Котиллард хамтран тоглогчийгоо кино урлагийн томоохон жүжигчидтэй зүйрлэсэн байна. Тэрээр хэлэхдээ “ Би ийм гайхалтай жүжигчинтэй хамтран ажилласан даа баяртай байна. Маттиас бол Ди Каприо, Даниел Дэй Левис болон бусад сайн жүжигчдийн адилаар ажилдаа уусч чаддаг нэгэн” гэжээ.
Жүжигчин Сконартсын хувьд, ирээдүй нь гэрэлтэй харагдаж байна. Жүжигчин энэ тухайгаа: “ Өнгөрсөн долоо хоногт намайг Рембо 34-д тоглох уу гэсэн санал ирсэн. Хэрвээ 35, 36-д мөн тоглох санал ирвэл би тоглоноо гэж хэлсэн. Их зүйл болж байна, гэхдээ би тайвнаар хандаж гайхалтай санал ирэхийг хүлээх болно” гэсэн юм. Каннын кино наадам энэ сарын 27 хүртэл үргэлжлэх билээ.  
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш