logo
Ц.Анандбазар баригдаж, Ж.Батсуурьт боломж олдов

Ц.Анандбазар баригдаж, Ж.Батсуурьт боломж олдов

2012/05/27
Өнгөрөгч пүрэв гаригт хуралдсан МАН-ын V Бага хурлаас УИХ-ын 2012 оны сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймгаас “Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэхээр шийдвэрлээд байсан билээ. Гэвч өнгөрөгч баасан гаригт АТГ-аас Ц.Анандбазарыг баривчлан саатуулсан тул МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Батсуурийг Дорноговь, Говьсүмбэрийн тойргоос дахин нэр дэвшүүлэхээр болсон байна. Ц.Анандбазар өөрөө ч УИХ-ын сонгуулиас нэрээ татаж, өөр хүнийг нэр дэвшүүлэхийг хүссэн гэнэ.

Түүнчлэн өчигдөр хуралдсан Удирдах зөвлөлийн хурлаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихээр тойрог болоод намын жагсаалтад бүртгэгдсэн нийт нэр дэвшигчдийн мандатыг өнөөдөр /V.27/ 15.00 цагт гардуулахаар болж, шийдвэрлэсэн байна.


АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш