Монголын суваг телеизүүдийн холбооноос СЕХ болон Харилцаа, холбооны зохицуулах хороог хамтран гаргасан журмаа эргэж харах хүсэлт тавьсныг СЕХ албан ёсоор хүлээн авлаа.
СЕХ-ны дарга Н.Лувсанжав, УИХ-ын сонгуулийн тухай хуульд олон нийтийн радио телевизээс бусад радио телевизээр сурталчилгаа нэвтрүүлэх журмыг СЕХ, ХХЗХ хамтран баталж хэрэгжилтэд хянлат тавина гэж заасан байдаг. Энэ хуульд бусад радио телевиз нь нэгээс илүү сувагтай бол сурталчилгааны нэвтрүүлгийг зөвхөн агаарын долгион ашигладаг үндсэн сувгаар нийтэлнэ гэсэн заалттай. Та бүхэн өөрсдийнхөө ашиг сонирхлын үүднээс энэ асуудлыг тавьж байгаа юм байна. ХХЗХ энэ асуудлыг хурлаараа ярих байх. Үүнийхээ дараа саналаа манай хороонд танилцуулбал СЕХ хуралдаж ярина. Энд дурдсан асуудлуудыг анхааралдаа авч судалж үзье гэлээ.
Харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дээрх заалтыг бүх кабелийн телевизээр сурталчилгаа цацуулахгүй гэж хавтгайруулсан нь хэвлэлийн эрх чөлөөнд халдсан явдал гэж Монголын суваг телевизүүдийн холбоо үзэж байна.
Ш.Эрдэнэ
МОНЦАМЭ