logo
Телевизийн сурталчилгаанд 30 саяыг зарцуулжээ

Телевизийн сурталчилгаанд 30 саяыг зарцуулжээ

2012/05/28
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама болон Массачусетс муж улсын амбан захирагч асан Митт Ромни нар сонгуулийн кампанит ажлынхаа телевизийн зар сурталчилгаанд нийтдээ 30 сая орчим доллар зарцуулжээ. Ийм статистик мэдээг "Вашингтон пост" сонин нийтэлсэн байна.
Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодруулах өрсөлдөөнд ялах нь нэгэнт тодорхой болоод байгаа Митт Ромнигийн дээрх үзүүлэлт нь өрсөлдөгчийнхөөсөө 1,5 дахин их байгаа аж. Одоогийн байдлаар тэрбээр 17 сая доллар зарцуулаад байгаа бол Обама "дөнгөж" 10,8 сая доллар зарцуулжээ.
Дашрамд, өрсөлдөөн нэлээд ширүүхэн болох төлөвтэй байгаа муж улсуудад үндсэндээ адилхан хүч хаяж байгаа гэнэ. Жишээлбэл, Лас-Вегас /Невада муж улс/, Кливленд /Огайо муж улс/, Орландо болон Тамп /Флорида муж улс/ хотод сонгуулийн өмнөх роликт тэд хоёулаа 1 сая гаруй доллар зарцуулжээ.
Д.Жаргал 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш