logo
200 өрхийг 24 цагийн турш цахилгаанаар хангана

200 өрхийг 24 цагийн турш цахилгаанаар хангана

2012/05/28
Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 182.5 кВтын нарны цахилгаан станц байгуулж ашиглаж эхэллээ. Ингэснээр сумын төвийн 200 орчим айл өрхийг 24 цагийн турш эрчим хүчээр хангах боломжтой болж байгаа юм.
Аймгийн төвөөс 200 гаруй км-ийн зайд, БНХАУ-тай хил залган оршдог Хатанбулаг суманд урьд нь дизель болон 70 орчим кВт-ын салхин станц ажиллуулдаг байсан нь хэрэгцээгээ төдийлэн хангадагг үй байжээ. Нарны цахилгаан станцыг байгуулахдаа Өмнөговь аймгийн Ноён, Манлай, Дорнод аймгийн Матад суманд ашиглаж байсан гурван станцыг авчирч угсарчээ. Хэдийгээр өмнө нь ашиглаж байсан ч дээрх станц нь Хатанбулагийнхныг ойрын таван жилд эрчим хүчээр тасалдуулахгүй хангах бо ломжтой юм байна.
Гэхдээ өвлийн улиралд нарны илч бага учраас шөнийн цагаар эрчим хүчний хязгаарлалт хийхийг тэд үгүйсгээгүй. Манай улсад сэргээгдэх эрчим хүчээр цахилгаанаа хангадаг 12 сум байдгийг өндөр хүчдэлд холбох талаар шат дараатай арга хэмжээ авч байгаа аж.
С.Өлзий 
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш