Баасан гаригт Гиннесийн төлөөлөгчид Японы иргэн Тамае Ватанабед Эверестийн оргилд авирсан хамгийн настай эмэгтэйг гэдгийг нь батлах батламжийг гардуулан өглөө. 73 настай уулчин эмэгтэй өнгөрсөн долоо хоногт дэлхийн ноён оргилд гарч, арван жилийн өмнө тогтоогоод байсан дээд амжилтыг эвдэж чадсан билээ.
Тэрээр 2005 онд осолд орж нуруугаа гэмтээсэн бөгөөд тухайн үед ахиж хэзээ ч ууланд авирч чадахгүй байх вий хэмээн эмээж байжээ. Гэхдээ тэрээр гэмтлээ эдгээснийхээ дарааийнхүү дээд амжилттогтоосон нь гайхалтай хэрэг юм.
Ватанабе 73 нас зургаан сартайдаа буюу 5-р сарын 19-нд дэлхийн ноён оргилд гарсан байна. Энэ өдөр 200 гаруй уулчин Балбын өмнө зүгийн замаар энэ оргилд гарахаар зорин явж байжээ. Гэхдээ байгаль цаг агаарын нөхцөл, хүнд хэцүү авиралт зэргээс шалтгаалан дөрвөн уулчин нэг өдөр нас барсан байна.
Ватанабе цаашид Японы залуу эмэгтэй уулчдад туслахыг хүсч байгаа аж.
Эверестийн оргилд гарсан хамгийн өндөр настай эрэгтэй бол Балбын иргэн Мин Бахадур Шерчан юм. Тэрээр 2008 онд буюу 76 настайдаа энэ оргилд хөл тавьж байжээ.
Э.АМАР