logo
Хүний өтгөн ялгадсыг боловсруулж шатахуун гарган авч болох уу?

Хүний өтгөн ялгадсыг боловсруулж шатахуун гарган авч болох уу?

2012/05/28
Хот суурин газрууд өргөжиж, хүрээгээ тэлсээр байгаа өнөө үед оршин суугчдын аюулгүй цэвэр орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангахын тулд хог хаягдлын асуудлыг үр дүнтэй шийдэх хэрэгтэй. Тэр дундаа хүний ялгадсыг байгаль орчинд хор хөнөөл багатай, үр дүнтэй байдлаар дахин боловсруулах шаардлагатай юм. Гэхдээ энэ бүх хаягдлыг боловсруулж, түлш, тэр дундаа автомашины цэвэр шатахуун гарган авч болох болов уу?
Энэ нь боломжтой байж болохыг Вашингтоны Их Сургуулийн химич Енжи Тан хэлж байна. Түүний гаргасан санаачлагыг Bill Melinda Gates сан дэмжиж, санхүүжилт олгожээ. Енжи хүчилтөрөгчгүй орчинд өтгөн ялгадсыг задлах туршилтыг хийж байна. Тэрээр ярихдаа бид хүчилтөрөгчгүй орчинд ялгадсыг боловсруулж, хортой бактериудаас нь салгана гэжээ.
Таны ярьж байгаагаар боловсруулалтаас үлдсэн хатуу хэсгийг генетикийн өөрчлөлтөд оруулсан мөөгөнцөртэй урвалд оруулснаар бутанол буюу шатахуунтай төстэй шингэн түлш гарган авч болох аж.
Тан ярихдаа "Бид мөөгөнцрийг генийн хувьд өөрчилснөөр энэ нь хатуу хаягдлыг задална, ингэснээр хатуу хаягдлаас биотүлш гаргаж авч болно" гэжээ.
Судлаачийн хэлж байгаагаар мөөгөнцрийн ферментүүд нь боловсруулалтаас үлдсэн целлюлоз, нүүрс усыг түлш болгон хувиргах процесс явагдахад нөлөөлөх генетикийн өөрчлөлтийг олж нээх нь хамгийн чухал байгаа юм байна.
Химич Енжи Таны хэлснээр түүний шинэ санааг хэрэгжүүлэхийн тулд лабораторын судалгааны ажлыг дуусгаж, хүний ялгадсыг биотүлш болгон хувиргах боломжтой болох хүртэл олон жил шаардлагатай юм байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш