Францын шинэ ерөнхийлөгч Франсуа Олланд Афганистанд гэнэтийн айлчлал хийж, энэ улсад үүрэг гүйцэтгэж байгаа Франц цэргүүдийн нөхцөл байдалтай танилцлаа. Тэрээр ерөнхийлөгч Хамид Карзайтай уулзсан байна. Олланд энэ оны сүүлээр буюу төлөвлөсөн хугацаанаас өмнө Афганаас цэргээ гаргах шийдвэрээ тайлбарлахаар хүрэлцэн энэ айлчлалаа хийжээ. Уг нь НАТО 2014 оны сүүлээр холбоотны хүчний цэргийг Афганаас татахаар төлөвлөөд байгаа юм.
Олланд хэлэхдээ "Одоо анхаарал хандуулах ёстой зүйл бол манай улс цэргийн хамтын ажиллагаанд өөр арга замаар дэмжлэг туслалцаа үзүүлэх, бид эдийн засаг, соёлын хамтын ажиллагаа явуулах ёстой" гэжээ.
Афганы цэрэг армид зориулж жилд 200 орчим сая доллар хандивлаж байхыг Францын талаас хүссэн байна. Харин Олланд энэ хөрөнгийг хэрхэн зарцуулах нь тодорхой болоогүй цагт ямар ч шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгджээ.
Арваад жилийн өмнө Талибуудыг төрийн эрхнээс түлхэн унагасан Барууны холбоотнууд 2014 оны сүүлээр Афганаас цэргээ гаргана. Үүний дараа Афганы засгийн газар бие даан аюулгүй байдлаа сахин хамгаалж, Талибуудыг няцааж чадах уу гэдэг нь асуудал болоод байгаа юм.
Э.АМАР