logo
Английн жүжигчин Кира Найтли сүй тавьсан байна

Английн жүжигчин Кира Найтли сүй тавьсан байна

2012/05/28
"Карибын Тэнгисийн Дээрэмчид", "Хар Хун" зэрэг киногоороо Монголын үзэгчдэд танил болсон Английн жүжигчин, загвар өмсөгч Кира Найтли найз залуу Жэймс Райтонтойгоо сүй тавьсан байна. Хосууд өнгөрсөн оны эхээр болзож эхэлжээ. Оскарт нэр дэвшиж байсан 27 настай чадварлаг жүжигчин Шанелийн "Coco Mademoiselle" сүрчгийг сурталчлах оролцож байгаа юм.
Найтли өмнө нь жүжигчин Руперт Френдтэй хэдэн жил үерхсэн байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Клаксонс хамтлагийн хөгжимчин Райтоны хуучин найз охин, телевизийн хөтлөгч Алекса Чун түүнийг Найтлитай танилцуулж байжээ.
Райтоны рок хамтлаг 2007 онд "Myths Of The Near Future" буюу Ойрын Ирээдүйн Домог цомгоороо Меркюригийн шагналыг хүртэж байсан байна. Клаксонс хамтлаг 2010 онд хоёр дахь цомгоо гаргажээ. Одоо тэд шинэ цомгоо бэлэн болгохоор ажиллаж байгаа юм байна.
Ийнхүү Райтон Найтлитай сүй тавиад байгаа ч тэд хуримаа хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Тэд сүй тавихаасаа өмнө тэр бүр олны өмнө хамтдаа гардаггүй байсан юм.
Найтли "Дуу Чиний Амьдралыг аварч чадах уу?" нэртэй кинонд нэгэн дуучны дүрийг бүтээх юм байна. Энэ киноны зураг авалт Америкт болно.
2008 онд Форбес сэтгүүлд мэдээлснээр Найтли 2007 онд 32 сая долларын орлоготой ажиллажээ. Тэрээр тухайн үед орлогоороо Холливүдэд хоёрдугаарт бичигдсэн байна.
Найтлигийн удмын зарим хүн анорекс буюу хоолны дуршил хэт алдагдах өвчнөөр өвдөж байжээ. Харин тэрээр өөрийнх нь хоолны дуршил хэвийн бус гэсэн мэдээллийг үгүйсгэсэн байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш