Өнгөрсөн ням гарагт НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл /АЗ/ Сирийн Хула хотод наад зах нь 108 хүн хүн амиа алдаж, 300 орчим хүн шархадсан явдалд тус улсын Засгийн газрыг буруутган "эрс зэмлэн буруушаажээ".
Гурван цагийн турш хуралдсаны эцэст гаргасан илтгэлд дурдсанаар, хэдэн арван хүүхэд, эмэгтэйчүүд болон эрчүүд Засгийн газрын цэргүүдийн танк, артиллерийн их бууны галд өртөн амиа алдсан болохыг НҮБ-ын ажиглагчид нотолсон байна.
АЗ-ийн цохон тэмдэглэснээр, энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэсэн нь Сири улс НҮБ-ын АЗ-ийн тогтоолоор хүлээсэн үүргээ зөрчсөн хэрэг юм. Тухайлбал, уг тогтоолд тус улсын эрх баригчид болон зэвсэгт сөрөг хүчнийхний хооронд гал зогсоох тухай заасан байна.
Мэдэгдлийг Зөвлөлийн 15 гишүүн санал нэгтэйгээр баталсан байна. Өмнө нь ОХУ олон хүний амь эрсэдсэн халдлагын байдлыг нарийвчлан шалгахыг уриалан тогтоолийн төсөлд хориг тавьж байсан юм.
Түүний сацуу Хула хотод олноор нь хүний амь хөнөөсөн нь өдөөн хатгалга байж болзошгүй гэж НҮБ дахь Оросын төлөөлөгчийн нэгдүгээр орлогч А.Панкин мэдэгдсэн байна. "Энэ явдалд өдөөн хатгалгын шинж тэмдэг байх магадлал бий " гэж тэрбээр онцлон дурджээ. Түүний үзэж буйгаар гэмт хэргийг "энхийн үйл явцад саад хийхийн тулд зэвсэгт мөргөлдөөнд өдөөн турхирах сонирхолтой хүмүүс" үйлдсэн байна. Панкин мөн гадаадын тусгай албаныхан оролцсон байхыг үгүйсгээгүй байна.
НҮБ-ын мэдээлснээр, амь үрэгдэгсдийн дотор 49 хүүхэд, мөн наад зах нь 7 эмэгтэй байгаа юм. Цуст халдлага тавдугаар сарын 25,26-нд Хула хотод болсон байна. Сирийн эрх баригчид "хүний амийг олноор нь хөнөөсөн хэрэгт засгийн газар холбоотой" гэх мэдээллийг эрс няцаасан бөгөөд хотод цэргүүд ороогүй гэж мэдэгджээ.
Сирид болж буй мөргөлдөөн 2011 оны гуравдугаар сараас хойш үргэлжилж байгаа бөгөөд НҮБ-ын мэдээлснээр, 10 гаруй мянган хүн амиа алджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ"