Урин дулаан цагт амжуулдаг зам засварын ажил нийслэлд хаа сайгүй өрнөж байна. Зам засварын ажил болон автозамын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн хэмжээнд ямар нэг авто замын хөдөлгөөнийг хаасан жагсаал зохион байгуулахыг түр хоригложээ.
Удахгүй болох хүүхдийн баяраар ч мөн замын хөдөлгөөнд саад болсон баярын жагсаал зохион байгуулахгүй. Харин Сүхбаатарын талбай, Тусгаар тогтнолын талбай зэрэг хүмүүс олноор цугларах боломжтой газруудад нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өнөө жил манай улс "Хүүхэд бүр гэр бүлдээ аз жаргалтай" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг базааж байна. Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээ болохоос гадна дүүрэг бүр өөрсдийн боломжит талбайдаа хүүхдүүдээ баярлуулах юм. Мөн Дорны их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд яруу найргийн наадам болно.