Хэрвээ Грект бүх нийтийн ээлжит сонгууль явагдсаны дараа олон улсын санхүүгийн тусламж авахгүйд хүрвэл тус улсын хөрөнгө мөнгө зургадугаар сарын эцэс гэхэд дуусна. Энэ талаар Грекийн Ерөнхий сайд асан Лукас Пападимосоос Ерөнхийлөгч Каролос Папульяст илгээсэн нууц захидалд дурджээ.
Пападимос өмнө нь ийм мэдэгдэл хийж байсан бөгөөд улс төрийн зөрчилдөөн нь хуучин өрөө төлөх хэмжээний багц тусламжийг Грек улс олон улсын зээлдүүлэгчдээс авч чадахгүйд хүргэж болзошгүй гэж онцлон дурдаж байв.
Тус улс ирэх сарын эцсээр Европын Төвбанк болон Олон улсын валютын сангаас үзүүлэх тусламжийг авах болзлыг биелүүлэх боломжтой болно. Гэвч Грек улс 130 тэрбум еврогийн тусламж авах болзлыг биелүүлсэн нөхцөлд тус улсад үзүүлэх санхүүгийн тусламжаа үргэлжлүүлэн олгох болно гэдгээ олон улсын зээлдүүлэгчид мэдэгдэж байгаа юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ