logo
Өмнөд Африкт эхнэрээ хулгайлж хүчээр авч суудаг уламжлал байдаг

Өмнөд Африкт эхнэрээ хулгайлж хүчээр авч суудаг уламжлал байдаг

2012/05/29
Өмнөд Африкт Укаухуал буюу эхнэрээ хулгайлж, хүчээр авч суудаг хоцрогдсон уламжлал амь бөхтэй оршсоор байна. Хэдийгээр хуулиар хориглосон байдаг боловч зарим хүмүүс уг уламжлалын дагуу бага насны охидыг хулгайлсаар байна. Өөрөөсөө хэд дахин ах ахимаг насны хүнд хулгайлагдсан охидын хамгийн бага нь 12 настай байна. Дэлхийн тусламжийн байгууллагын ажилтан Номбаса Гксулувэ бага насны охидын эрхийг хамгаалахаар тэмцэж байна. Түүний ярьж байгаагаар охидын эцэг эх ч мэдсээр байж мэдээгүй юм шиг нүдээ аниад охиноо хүнд өгдөг. Зарим тохиолдолд амьдрал ядуугаас болж охидоо хэн нэгэн боломжтой амьдралтай хүнд зардаг байна. уг хоцрогдсон уламжлалын золиос болж хэн нэгэн хайргүй хүнтэй суусан охидын ярьж байгаагаар тэд байнгын бэлгийн дарамтанд амьдардаг байна. Зарим нь орон гэрээ, хот суурингаа орхиж оргоход хүрдэг байна. Настай хүмүүс охидыг голдуу мухар сүсгээр айлгаж, далайлгаж өөрийн болгодог байна. Энэ тосгонд ДОХ-ын халдвар өндөр байдаг. Охид хулгайлагдаад зогсохгүй зарим нь нөхрөөсөө бэлгийн замын халдвар авах тохиолдол байдаг байна. Гадаад орчноос тусгаарлагдмал байдаг уг тосгоны эрчүүд охидыг онгон байхад нь авч суух ёстой гэсэн уламжлал ёс заншил байдаг байна. Тосгонд нэгдсэн халуун болон бохир усны систем байхгүй. Тог цахилгаан байдаггүйгээс тэд мэдээлэл авч чаддаггүй. Мөн амьдрал ядуугаас болж, охид хэн нэгэнд хулгайлагдаж, танихгүй хүний эхнэр болох нь хэвийн үзэгдэл гэж хүлээж авдаг байна. Дэлхийн тусламжийн байгууллагын ажилтан Номбаса Гксулувэ уг тосгоны эрчүүдтэй улзаж, цагийн байдал өөрчлөгдөж эрэгтэй эмэгтэй хүмүүс бүгд хуулийн дор амьдардаг болсныг ухуулж таниулж байна. Түүний өрнүүлж байгаа аян үр дүнгээ өгч эхнэрээ хулгайлж хүчээр эхнэрээ болгох явдал багасч байна. Гэсэн ч орон гэртээ буцаж ирсэн охидыг нөхрөөсөө гэр бүлээсээ урвасан. Эртний уламжлалаа хөсөр хаясан гэж охиыг хүлээн авч байна. Ямартай ч уг тосгоны охид хүний ёсоор амьдардаг болох эхлэл нь тавигдаж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш