logo
Хонконгчууд ардчиллын төлөө жагсаж байна

Хонконгчууд ардчиллын төлөө жагсаж байна

2012/05/29
Хонконгчууд хүний эрх болон ардчиллыг шаардаж жагсаж байна. Тэд одоогоос 23 жилийн өмнө Тианимины талбайд болсон цуст хядлагад амиа алдсан хүмүүсийг эргэн дурссан байна. 1989 онд Хятадын эрх баригчид нийгмийн байгууллаа өөрчлөхөөр тайван жагсаал хийж байсан оюутнуудын эсрэг гал нээж жагсаал цуглааныг хүчээр дарсан юм. Тухайн үед яг хэдэн хүн амиа алдсан болон баривчлагдаж, эрүүдүүлсэн хүний тоо одоог болтол тодорхойгүй байдаг юм. Эрх баригчид ч уг явдлыг тас нуугаад өнгөрсөн юм. Ардчиллын төлөөх жагсаал цуглаан хараагүй тэмцэгч Чен Гуанченийг АНУ-д орогнох хүсэлт гаргасны дараа болж байгаагаараа онцлог болсон байна. АНУ болон Хятад улсын эрх баригчид тохиролцож түүнийг АНУ-д сурахыг нь зөвшөөрсөн юм. Ардчиллдын төлөөө тэмцэгч, Хонкингийн парламентын гишүүн, хууль тогтоогч Ли Чеук-Юэний ярьж байгаагаар Хятад улс төрийн хэргээр торны цаана суусан олон мянган хүн байгаа. Дундад улсын эрх баригчид одооноос эхлэн бага багаар өөрчлөлт хийж, хүний эрхийг дээдлэдэг болох хэрэгтгэй байгаа юм байна. 6 сарын 4 нд эрх вбаригчид Тианимины талбай дээр жагсаж байсан оюутнууын эсрэг хүч хэрэглэсэний 23 жилийн ой болно. Уг ойг угтаж Хонкончууд тайван жагсаал хийсэн нь энэ байв. Хүний эрх болон ардчиллын төлөө тэмцэж ами алдагсдын дурсгалд зориулж, олон мянган лаа асаахар төлөвлөж байна.
Shuum.mn 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш