БНАСАУ-ын удирдлага Үндсэн хуульдаа тус улс цөмийн статустай болох заалтыг нэмэлт өөрчлөлтөөр оруулав. Энэ тухай өнөөдөр Токиод байрладаг мэдээллийн “Тёсен цусин” мэдээллийн агентлаг уламжилжээ. Умард Солонгосын Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан явдлыг шинжээчид цөмийн зэвсэгтэй гүрний хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсч байгаатай холбон үзэж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг 4-р сард болсон БНАСАУ-ын Ардын дээд хурлын чуулганаас шийдвэрлэсэн юм. Түүнчлэн, умард -солонгосын Үндсэн хууль одооноос эхлэн “Ким Ир Сены Үндсэн хууль “бус, харин “Ким Ир Сен-Ким Чен Ирын Үндсэн хууль” нэртэй болжээ. Үүгээрээ умард-солонгосын удирдагч Ким Чен Ын өнгөрсөн оны эцсээр зуурдаар нас нөгчсөн өөрийн эцэгт хүндэтгэл үзүүлжээ. БНАСАУ ын Үндсэн хууль 1972 оны 12-р сард батлагджээ. Өнөөг хүртэл зөвхөн ганцхан удаа 1992 оны 4-р сард өөрчлөлт оруулжээ.