Хятадад нэгэн золбин нохой дугуйчдыг дагаад салахаа больжээ. Учир нь дугуйчдын нэг нь Сиаоса нэртэй энэ нохойнд идэх зүйл өгсөн байна. Дугуйчин Шиао Ёон ярихдаа "Эхэндээ бид нэг их анзаараагүй ээ, нохой хэсэг дагаад болино гэж бодсон, харин нохой биднийг тасралтгүй дагасаар энд ирлээ, Литан сууринд уул эгц учраас нохойнд зориулж төмөр тор бэлтгээд байгаа" гэжээ.
Сиаоса нохой дугуйчдын багийг 24 өдрийн турш дагаж, төв хэсгийн Хубэй мужаас Төвд хүртэл 1.100 миль буюу 1.770 км замыг туулсан байна. Дугуйчдын хэлснээр жижиг биетэй цагаан нохой эцэж ядрахыг мэдэхгүй явж, өдөрт дунджаар 60 км замыг туулж байжээ.
Шиао Ёон ярихдаа "Сиаосагийн няцашгүй байдал бидэнд урам зориг өгсөн, үүний ачаар бид Потала ордонд хүрсэн, бид үнэхээр баяртай байна, би нохойг буцаагаад авч явахын тулд бүхнийг хийнэ" гэсэн байна.
Хятадад галт тэргэнд нохой авч явахыг хориглодог учраас Шиао Ёон нохойг Ухань хот руу онгоцоор илгээж, өөрөө галт тэргээр тусдаа явах юм байна.
Э.АМАР