Америкийн ерөнхийлөгч асан Жимми Картерын мэдэгдсэнээр Суданы ерөнхийлөгч Омар Хассан Ал-Башир Өмнөд Судантай эзэмшлийн маргаантай байгаа хил орчмын нутаг дэвсгэрээс цэргээ гаргахад бэлэн байгаа юм байна. Энэ нь хоёр хөрш улсын энх тайван байдалд чухал нөлөө үзүүлэх алхам гэдгийг Картер онцолжээ. Өмнөд Судан өнгөрсөн оны долдугаар сард тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш зарим асуудал дээр хойд хөрштэйгөө маргаантай байгаа юм. Өнгөрөгч сард хоёр улсын хилийн ойролцоо мөргөлдөөн гарсан нь дайн дэгдэх вий гэсэн айдас болгоомжлолыг нэмэгдүүлсэн.
2005 онд энхийн гэрээ байгуулснаар Өмнөд Судан тусгаар тогтнох эхлэл тавигдсан бөгөөд хоёр талын хооронд олон арван жил үргэлжилсэн дайн эцэс болсон байна. Гэхдээ хөрш улсууд хил тогтоох болон Абьей зэрэг эзэмшлийн маргаантай бүс нутгийн асуудал дээр санал нэгдэж чадаагүй байгаа аж.
Жимми Картер "The Elders" нэртэй бие даасан бүлгийг төлөөлөн Суданы ерөнхийлөгч Ал-Баширтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгчээ. Түүний хэлснээр Суданы удирдагч Абьей мужаас цэргээ татахад бэлэн байгаа бөгөөд Өмнөд Судан цэргээ гаргачихаад байгаа юм байна.
Хартум өнгөрсөн оны тавдугаар сард Абьей мужийг хяналтандаа авсны дараа олон мянган иргэд дүрвэсэн. Харин зургадугаар сард Аюулгүйн зөвлөл тогтоол гаргасны үндсэн дээр Этиопийн энхийг сахиулагчдыг энэ бүс нутаг руу илгээсэн байна.
Өмнөд Суданы тал энэ сард Абьей мужаас цагдаагийн 700 албан хаагчаа эргүүлэн татжээ. Суданы иргэний дайн олон арван жил жил үргэлжилсэн. Энэ дайны уршгаар хоёр сая орчим хүн амиа алдсан тухай тооцоо байдаг юм.
Э.АМАР