Даваа гаригт Египетийн нийслэл Кайр хотод хэсэг жагсагчид ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ахмед Шафикийн сонгуулийн сурталчилгааны албан байрууд руу халдаж, гал тавьжээ. Тэд ерөнхий сайдаар ажиллаж байсан Шафикийг сонгуулийн дараагийн шатанд өрсөлдөхөөр болсныг ийнхүү эсэргүүцсэн байна. Египетийн Ал-Хаяат сувгаар Кайр хотын Докки дүүрэг дэх барилгад гал гарсан талаар мэдээлжээ. Гэхдээ энэ үеэр хүн гэмтэж шархдаагүй юм байна.
Шафик Хосни Мубаракийн үеийн сүүлийн ерөнхий сайд байсан юм. Тэрээр ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд амжилт гаргасан нь түүнийг хуучин ерөнхийлөгчийн дэглэмийн бэлгэ тэмдэг гэж үздэг жагсагчдын уур бухимдлыг хүргэжээ.
Шафик зургадугаар сарын 16, 17-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Лалын Ахан Дүүс намын Мохамед Морситай өрсөлдөнө.
Египетийн төрийн мэдлийн MENA агентлагаас агентлагаас мэдээлснээр хэсэг жагсагчид Шафикийн албан байр луу халдан орж, эвдэн сүйтгэснийхээ дараа гал тавьсан байна. Гэхдээ галыг тэр даруй унтраажээ. Харин Тахрирын талбайд Шафикийг эсэргүүцэгчид цугласан байна.
Цагдаа нарын мэдээлснээр халдлага оролцсон хэрэгт сэжиглэгдсэн найман хүнийг баривчилжээ.
Нийслэл Кайр төдийгүй Александриа хотод ч жагсаал болсон байна.
Өчигдөр Египетийн сонгуулийн хороо зургадугаар сард ерөнхийлөгчийн сонгуулийн хоёрдугаар шатанд Лалын Ахан Дүүс намын Мохаммед Морси, Ахмед Шафик нар өрсөлдөнө гэж зарласан юм. Сонгуулийн эхний шатанд Морси 24.3, Шафик 23.3 хувийн санал авчээ.
Э.АМАР