Английн гадаад хэргийн сайд Уильям Хейг Сирид үргэлжилж байгаа хүчирхийлэл үймээнийг зогсоох арга хэмжээ авах тал дээр Оросын гадаад явдлын яамны сайд Сергей Лавровтой санал солилцох зорилгоор Москва хотод хүрэлцэн иржээ. Өнгөрсөн долоо хоногт Сирийн Хоула сууринд 100 гаруй хүнийг хөнөөсөн хэрэг гарсан. Тиймээс тэрээр удаан төлөвлөж байсан айлчлалаа яаралтай хийх шаардлагатай болсон байна.
Хейг НҮБ-ын нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны зуучилсан энхийн гэрээг хэрэгжүүлэх тал дээр Сирийн ерөнхийлөгч Башар Ал-Ассадад шахалт үзүүлэхийг Оросын удирдлагуудаас хүсч байгаа юм.
Тэрээр мэдэгдэхдээ "Сирид Аннаны энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, эсвэл Ассадын дэглэм хяналтаа авч үлдсэнээр хүчирхийлэл үймээн гаарч, иргэний дайн дэгдэх гэсэн хоёр хувилбар байна" гэжээ.
Орос, Хятад улсууд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн Дамаскийн эсрэг илүү хатуу арга хэмжээ авах заалт бүхий хоёр тогтоолын төсөлд хориг тавьсан билээ.
Сергей Лавров Сирийн хямралыг шийдэхийн тулд улс төрийн хэлэлцээ хийхийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн ч гадны орнуудад энэ улсын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэхийг уриалсан байна.
НҮБ-аас мэдээлснээр Сири улсад өнгөсөн оны гуравдугаар сард бослого үймээн гарснаас хойш аюулгүйн хүчнийхний харгис ажиллагаанаас болж 9.000 гаруй хүн амь үрэгджээ.
Э.АМАР