logo
Шведийн дуучин

Шведийн дуучин "Eurovision" наадмын ялагчаар шалгарсан байна

2012/05/31
Энэ жилийн Eurovision наадам Азербайжаны нийслэл Баку хотод боллоо. Уралдааны ялагчаар Шведийн дуучин шалгарсан байна.  Шведийн дуучин Лореен 1999 оноос хойш анх удаа Eurovision наадмын түрүүг эх орондоо авчирчээ. 
Лореен нэрээрээ олонд танигдсан Лореен Зинеб Нока Тальхауи "Euphoria" дуугаараа тэмцээний шүүгчдээс 372 оноо авч, шилдгээр шалгарсан байна. Тэрээр ярихдаа надад итгэж, намайг дэмжсэн бүх хүнд хэлэх зүйл олон байна, энэ бол миний тухай биш, бидний тухай, та бүхний дэмжлэгт маш их талархаж байна гэжээ.
Лореен нь поп дуучин, хөгжмийн продюсер бөгөөд 2004 онд Idol нэртэй телевизийн тэмцээнд оролцож байсан аж.
Оросын "Бурановский Бабушки" хамтлаг 57 дахь удаагийн Eurovision наадамд хоёрдугаар байр эзэлсэн бол Серби гурав, Азербайжан дөрөв, Албани тавдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Энэ наадмыг 1956 оноос хойш зохион байгуулсаар иржээ. Энэ нь хамгийн олон үзэгчтэй спортын бус арга хэмжээнүүдийн нэг юм. Eurovision наадмыг 100-600 сая хүн үздэг гэсэн тооцоо гарсан байна.
Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш