Ням гаригт Умард Солонгосын төрийн мэдлийн KRT телевизээр удирдагч Ким Чен Уны талаар мэдээлсэн байна. Залуу Ким өнгөрөгч бямба гаригт нийслэл Пхеньян хотын амьтны хүрээлэнд зочилжээ. Ким амьтны хүрээлэнгийн ажилчидтай уулзаж, үйл ажиллагааных нь талаар мэдээлэл авсан байна. Түүнийг зочлох үеэр амьтны хүрээлэнд өөр зочдыг нэвтрүүлээгүй аж.
Тэрээр ийнхүү олны өмнө үе үе гарч байгаа нь ард иргэдийн дунд нэр нөлөөгөө бэхжүүлэх, эрх мэдлээ бататгах зорилготой гэдгийг ажиглагчид хэлдэг.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Ким Чен Уныг Хөдөлмөрийн намын цэргийн төв хорооны дарга, улс төрийн товчооны гишүүнээр нэрлэжээ. Түүний эцэг Ким Чен Ир энэ хоёр албан тушаалыг хашиж байсан юм.
Өнгөрсөн оны 12-р сарын 19-нд Ким Чен Ир нас барсныг зарласнаас хойш түүний отгон хүү Кимийг сурталчлан таниулж, түүнийг ард түмэнд агуу удирдагч гэдэг байдлаар ойлгуулах зорилготой суртал ухуулга эрчимтэй хийгдэж байгаа билээ. Жишээ нь өнгөрөгч нэгдүгээр сард түүний тухай баримтат кино гарсан.
Ким Чен Ир Умард Солонгосыг удирдах хүртлээ бараг 20 жил бэлтгэгдсэн. Харин Ким Чен Ун өвөө эцэг хоёроо бодвол харьцангуй залуудаа, туршлага багатай үедээ төрийн эрхэнд гарсан юм.
Э.АМАР