Санхүүгийн үе залгамжилсан хоёр том "эзэнт гүрэн" болох Британийн Ротшильдийн гэр бүл, Америкийн Рокфеллерын гэр бүл хоёр хөрөнгө оруулалт болон активын удирдлага эрхэлдэг салбаруудаа нэгтгэхээр шийджээ.
Гүн Жейкоб Ротшильдын эзэмшил дэх "Ротшильд инвестмент траст" компани хөрөнгө оруулалтын "Рокфеллер файнэншл сервисез" компанийн хувьцааны 37 хувийг худалдан авахаар болсон байна. Энэ компанийг Рокфеллер болон АНУ-ын бусад чинээлэг гэр бүлүүд удирддаг юм. Хувьцааны багцыг Францын "Сосьете женераль" банкаар дамжуулан худалдах ажээ. Харин хэдий хэмжээний үнэ бүхий хэлцэл хийснийг нууцалж байна.
"Ротшильд инвестмент траст" компани нь 1,9 тэрбум фунт стерлингийн /3 тэрбум доллар/ хөрөнгө эзэмшдэг аж. Дээрх гэрээ нь тус компанид АНУ-д бизнес эрхлэх боломж олгох юм. Харин Рокфеллерын үйлчлүүлэгчид Жейкоб Ротшильдын компанид хөрөнгө оруулах боломжтой болох ажээ.
Америкийн "Рокфеллер файнэншл сервисез" компанийг гэр бүлийнхээ хөрөнгийг удирдах зорилгоор 1882 онд үүсгэн байгуулжээ. 1980 онд тус компани чинээлэг гэр бүлүүд болон буяны сангуудын мөнгийг хадгалах үйлчилгээ эрхэлж байжээ.
"Ротшильд инвестмент траст" компанийг 1961 онд байгуулсан байна. Тус компани нь Британийн Ротшильдийн гэр бүлийн удирддаг санхүүгийн группын зөвхөн нэг хэсэг нь юм.
Санхүүгийн үе залгамжилсан алдартай гэр бүлүүд энэ оны дөрөвдүгээр сард Британи, Франц дахь банкуудынхаа хувьцааг нэгтгэж байгаагаа мэдэгджээ.
"Ротшильд инвестмент траст" компанийг үүсгэн байгуулагч нь Франкфуртын банкны эзэн Майер Амшель Ротшильд /1744-1812/ юм. Харин Рокфеллерын эзэнт гүрний үндэс суурийг хүн төрөлхтний түүхэн дэх анхны тэрбумтан болох санхүүч Жон Рокфеллер /1839-1937/ тавьжээ.
Д.Жаргал
МОНЦАМЭ