Монголын хүүхдүүдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн өвчний эмгэгтэй болох нь “Эрүүл хүүхэд” аян зохион байгуулсны буянд оношлогджээ. Одоо эдгээр хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж анагаах дараагийн шатны ажил эхэлж байна. Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан эхлүүлсэн “Эрүүл хүүхэд” аян өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэлсэн юм. 18 хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдал, бие бялдрын өсөлт хөгжилтийг нь үнэлэх, илэрсэн эмгэгийг эмчлэх, өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх зорилго бүхий энэхүү аяны эхний шат өндөрлөж өнөөдөр дүнгийн хурлаа Эрүүл мэндийн яаманд хийлээ.
Үзлэгт хамрагдаж чихний хэнгэрэг нь цоорхой болохыг мэдэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэс засал хийлгэсэн охин энэ үеэр эмч нартаа талархсанаа илэрхийлсэн бол аймаг, сум, өрхийн эмнэлгийн түвшинд үзлэг оношилгоог явуулсан эмч нар, эцэг эхчүүдийн төлөөлөл хуралд оролцож сэтгэгдлээ хэлж байлаа. “Эрүүл хүүхэд” аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий удирдах хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалдаг бөгөөд өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг тэрбээр удирдаж явууллаа.
Тус аянд нийт хүүхдийн 82 хувь буюу 787 мянга 370 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн байдлаар эмгэгтэй байна, энэ бол анхаарал тавихаас аргагүй өндөр үзүүлэлт. Үүнд дүгнэлттэй хандах учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд аяныг үргэлжлүүлж, хүүхдүүдийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, хүүхдийн шүдийг эмчлэх ажлыг шуурхай, чанартай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн одоо эмчилгээ хийж үр дүн гаргах учиртай. Энэ бол нэг удаа зохион байгуулаад зогсоох арга хэмжээ биш. Хүүхдийн 3, 5, 12, 17 насанд үзлэг оношилгоонд бүрэн хамруулж байх, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгалаа. Сургууль болгоныг биеийн тамираар хичээллэх спорт заалтай болгох үүрэг өгөөд байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлээд стандарт хангасан шүдний эмчилгээний анхан шатны кабинетийг ч мөн бий болгох ёстой гэдгийг тэмдэглэж байлаа. “Эрүүл хүүхэд” аянын нэгдүгээр шат өндөрлөж байгаа нь дөнгөж анхны алхам, гэхдээ хүүхдүүд минь эрүүл байх үндэс суурь нь энэ шатны үзлэг болох учиртай. Эрүүл байна гэдэг хэрхэн урьдчилан сэргийлэхээс эхэлнэ. Аяны эхний шат амжилттай дууслаа. Эмчилгээ хийх дараагийн шат үүнээс ч эрчимтэй өрнөх учиртай, хүүхдүүдээ эрүүл байлгахын төлөө үе шаттайгаар аянаа үргэлжлүүлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа. Энэ хугацаанд удирдах хорооны болоод аяны ажлын хэсгийн гишүүд, ажлын албаныхан тогтмол хяналт тавьж мэдээлэл солилцож ажилласан. Аяныг зөвхөн ажлын албаны мэдээллээр биш, аянд хамрагдсан хүүхэд багачууд, эцэг эхчүүд, үзлэгийг гардан хийсэн эмч эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын талаас мэдээлэл сонсож, цаашид бид юунд анхаарах нь чухал байгааг дүгнэж шийдвэрлэхээр хурлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгээ хурлын эхэнд хэллээ. Хүүхдүүдээ улс орон даяар нэгэн зэрэг үзлэгт хамруулж, энэ аянд зарим аймгууд тухайлбал, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд хамгийн олон хүүхэд үзлэгт хамруулжээ гэж Ерөнхий сайд хэлээд нийслэл, орон нутаг, төрийн бүх шатны байгууллага, тэр дотроо багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, томчуудад хандаж энэ аянд хүүхдүүдээ бүрэн хамруулахыг дахин хүслээ. Насанд хүрэгчдийн архаг өвчний 60 хувь нь хүүхэд насандаа эхэлж, ямар нэгэн шинж тэмдэггүй явсаар хожуу үедээ илэрсэн байдаг. Тэгвэл энэ аяны үд дүнд ирээдүйн иргэд маань бие эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж улс орны үсрэнгүй хөгжих боломж бүрдэнэ гэж удирдах хорооны дарга, Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.`Монголын хүүхдүүдийн 60 гаруй хувь нь ямар нэгэн өвчний эмгэгтэй болох нь "Эрүүл хүүхэд" аян зохион байгуулсны буянд оношлогджээ. Одоо эдгээр хүүхдүүдийг эмчилгээнд хамруулж анагаах дараагийн шатны ажил эхэлж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачлан эхлүүлсэн "Эрүүл хүүхэд" аян өнгөрсөн гуравдугаар сарын 19-ний өдөр орон даяар эхэлсэн юм. 18 хүртлэх насны бүх хүүхдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүл мэндийн байдал, бие бялдрын өсөлт хөгжилтийг нь үнэлэх, илэрсэн эмгэгийг эмчлэх, өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр сургалт явуулах, зөвлөгөө өгөх зорилго бүхий энэхүү аяны эхний шат өндөрлөж өнөөдөр дүнгийн хурлаа Эрүүл мэндийн яаманд хийлээ. Үзлэгт хамрагдаж чихний хэнгэрэг нь цоорхой болохыг мэдэж Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд мэс засал хийлгэсэн охин энэ үеэр эмч нартаа талархсанаа илэрхийлсэн бол аймаг, сум, өрхийн эмнэлгийн түвшинд үзлэг оношилгоог явуулсан эмч нар, эцэг эхчүүдийн төлөөлөл хуралд оролцож сэтгэгдлээ хэлж байлаа. "Эрүүл хүүхэд" аяныг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт, мэргэжил, арга зүйгээр хангах үүрэг бүхий удирдах хороог Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд даргалдаг бөгөөд өнөөдрийн өргөтгөсөн хуралдааныг тэрбээр удирдаж явууллаа. Тус аянд нийт хүүхдийн 82 хувь буюу 787 мянга 370 гаруй хүүхэд хамрагджээ. Эдгээр хүүхдийн 68 хувь нь ямар нэгэн байдлаар эмгэгтэй байна, энэ бол анхаарал тавихаас аргагүй өндөр үзүүлэлт. Үүнд дүгнэлттэй хандах учиртай гэдгийг Ерөнхий сайд С.Батболд хэлээд аяныг үргэлжлүүлж, хүүхдүүдийг үзлэг оношилгоонд бүрэн хамруулах, хүүхдийн шүдийг эмчлэх ажлыг шуурхай, чанартай зохион байгуулахыг холбогдох хүмүүст үүрэг болголоо.
Мөн одоо эмчилгээ хийж үр дүн гаргах учиртай. Энэ бол нэг удаа зохион байгуулаад зогсоох арга хэмжээ биш. Хүүхдийн 3, 5, 12, 17 насанд үзлэг оношилгоонд бүрэн хамруулж байх, санхүүжилтийг улсын төсөвт тусгах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Сангийн сайд Д.Хаянхярваа нарт даалгалаа.
Сургууль болгоныг биеийн тамираар хичээллэх спорт заалтай болгох үүрэг өгөөд байгаа гэдгээ Ерөнхий сайд С.Батболд энэ үеэр хэлээд стандарт хангасан шүдний эмчилгээний анхан шатны кабинетийг ч мөн бий болгох ёстой гэдгийг тэмдэглэж байлаа. "Эрүүл хүүхэд" аянын нэгдүгээр шат өндөрлөж байгаа нь дөнгөж анхны алхам, гэхдээ хүүхдүүд минь эрүүл байх үндэс суурь нь энэ шатны үзлэг болох учиртай. Эрүүл байна гэдэг хэрхэн урьдчилан сэргийлэхээс эхэлнэ. Аяны эхний шат амжилттай дууслаа. Эмчилгээ хийх дараагийн шат үүнээс ч эрчимтэй өрнөх учиртай, хүүхдүүдээ эрүүл байлгахын төлөө үе шаттайгаар аянаа үргэлжлүүлэх болно гэж Ерөнхий сайд С.Батболд онцолж байлаа.
Энэ хугацаанд удирдах хорооны болоод аяны ажлын хэсгийн гишүүд, ажлын албаныхан тогтмол хяналт тавьж мэдээлэл солилцож ажилласан. Аяныг зөвхөн ажлын албаны мэдээллээр биш, аянд хамрагдсан хүүхэд багачууд, эцэг эхчүүд, үзлэгийг гардан хийсэн эмч эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудын талаас мэдээлэл сонсож, цаашид бид юунд анхаарах нь чухал байгааг дүгнэж шийдвэрлэхээр хурлыг өргөтгөсөн хэлбэрээр зохион байгуулж байгаа гэдгээ хурлын эхэнд хэллээ.
Хүүхдүүдээ улс орон даяар нэгэн зэрэг үзлэгт хамруулж, энэ аянд зарим аймгууд тухайлбал, Дархан-Уул, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд хамгийн олон хүүхэд үзлэгт хамруулжээ гэж Ерөнхий сайд хэлээд нийслэл, орон нутаг, төрийн бүх шатны байгууллага, тэр дотроо багш сурган хүмүүжүүлэгч, эцэг эхчүүд, томчуудад хандаж энэ аянд хүүхдүүдээ бүрэн хамруулахыг дахин хүслээ.
Насанд хүрэгчдийн архаг өвчний 60 хувь нь хүүхэд насандаа эхэлж, ямар нэгэн шинж тэмдэггүй явсаар хожуу үедээ илэрсэн байдаг. Тэгвэл энэ аяны үд дүнд ирээдүйн иргэд маань бие эрүүл, оюун ухаан, ёс суртахууны өв тэгш хүмүүжилтэй болж улс орны үсрэнгүй хөгжих боломж бүрдэнэ гэж удирдах хорооны дарга, Ерөнхий сайд С.Батболд хэлж байлаа.