logo
Allen Iverson: Миний эхнэрийг шоронд хий!!!

Allen Iverson: Миний эхнэрийг шоронд хий!!!

2012/06/01
Алдартнуудын тухай мэдээлдэг TMZ.com сайтад NBA-гийн домогт тоглогч Аллен Айверсоны талаар нэгэн дуулиантай мэдээлэл тавигджээ. Айверсоны үзэж байгаагаар түүний эхнэр гэрийг нь тоносныхоо төлөө торны цаана суух хэрэгтэй гэнэ. Учир нь тусдаа амьдарч байгаа Таванна Айверсон түүнийг Ази руу тоглолтоор явсан байх хойгуур гэрийг нь эзгүйчлээд амжсан байна. Айверсоны мэдүүлснээр Таванна түүнийг эзгүй байх зуур гэрт нь орж, тавилга, уран зураг, бусад дурсгалт зүйлс болон их хэмжээний бэлэн мөнгийг нь хулгайлжээ.
Айверсон эд зүйлсийг нь буцааж өгөхийг Таваннагаас хэд хэдэн удаа гуйсан ч тэрээр татгалзсан аж.
Таванна өнгөрсөн онд гэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсанаас хойш тэдний харилцаа тун таарамжгүй байгаа юм. Өнгөрсөн сард тэрээр экс нөхөр нь өөрийнх нь амар заяаг үзүүлэхгүй, заналхийлж байна хэмээн шүүхээс өөрийг нь хамгаалсан тогтоол шийдвэр гаргаж өгөхийг хүсчээ.
Харин одоо Аллен Айверсон өөрийг нь амар тайван байлгахгүй байгаа эхнэрийг нь шоронд хорихыг шүүхээс хүсч байна. Гэхдээ ядаж хулгайлагдсан зүйлээ буцааж авах хүртэл.....
Айверсон түүнчлэн Таваннаг түүний гэрт нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргахыг шүүхээс хүсчээ. Гэхдээ шүүх энэ талаар хараахан шийдвэр гаргаагүй байгаа юм.

Э.АМАР 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш