Цагдаа нар дуучин Жастин Биберийг шалгаж байна. Учир нь саяхан тэрээр нэгэн гэрэл зурагчинтай ширүүхэн маргалдаад авчээ. Түүнтэй дэлгүүрийн гадна таарч, зургийг нь авахаар оролдсон зурагчин гомдол гаргаж, Бибер өөрийг нь цохьсон гэж мэдүүлсэн байна. Гэрчүүдийн хэлж байгаагаар өнгөрөгч ням гаригт Бибер дэлгүүрээс гарч явах үед зурагчин түүний машиныг хааж зогсчээ. Эх сурвалжуудын мэдээлснээр залуу дуучин машинаасаа гарч, зурагчнаас замаас нь холдохыг хүссэн ч тэрээр татгалзсан гэнэ. Энэ үеэр тэр хоёрын дунд маргаан болсон байна.
Улмаар зурагчин 911-рүү ярьжээ. Тэрээр цээж өвдөж байна хэмээн гомдоллосон бөгөөд түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Гэхдээ зурагчныг удалгүй эмнэлгээс гаргажээ.
18 настай дуучин цагдаа нар ирэхээс өмнө найз охин Селена Гомезын хамт худалдааны төвийг орхин явжээ. Лос Анжелесын мөрдөгчид энэ хэргийг шалгаж байгаа аж.
Калифорний цагдаа нар Бибертэй ярилцахыг хүсч байгаагаа илэрхийлсэн байна.
Э.АМАР