Мягмар гаригт Афганы нэгэн сургуулийн 156 эмэгтэй сурагч хордсон байна. Энэ нь сүүлийн саруудад гарсан гурав дахь тохиолдол боллоо. Цагдаагийн газрын даргын мэдээлснээр мөрдөгчид сургуулийн барилга дотор цацсан нунтгийг илрүүлжээ. Ухаан алдсан сурагчдыг эмнэлэг рүү хүргэсэн байна. Хордсон охидын нэг нь юу болсныг санахгүй байгаагаа хэлжээ. Амена Жан ярихдаа "Намайг анги руу ороход нэг зүйл үнэртсэн, тэгээд би бөөлжиж эхэлсэн, ухаан алдсан, үүний дараа юу болсныг санахгүй байна" гэсэн байна.
Үүнээс өмнө болсон халдлагын үеэр гэмт этгээдүүд үл мэдэгдэх хортой нунтаг ашиглан, анги танхимын агаарыг хордуулжээ. Цагдаа нар энэ хэрэгт консерватив үзэлтнүүдийг буруутгасан байна. Афганд зарим нэг лалын хэт үзэлтнүүд охид эмэгтэйчүүдэд боловсрол олгохыг эсэргүүцдэг аж.
Америкаар дэмжүүлсэн Афганы хүчнийхэн 2001 онд Талибын дэглэмийг түлхэн унагаасны дараа охидыг сургуульд сурахыг зөвшөөрсөн. Ялангуяа нийслэл Кабул хотод эмэгтэйчүүдийн эрх өмнөх үеийг бодвол нээлттэй болжээ. Харин Талибын дэглэмийн үед эмэгтэйчүүдийг сургуульд сурж, ажил хөдөлмөр эрхлэхийг хориглодог байсан байна.
Э.АМАР